СУНГШИЛ ИХ СУРГУУЛИЙН ПРОФЕССОР ЛИ, ЧАН СУ (이창수)-Г ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

СУНГШИЛ ИХ СУРГУУЛИЙН ПРОФЕССОР ЛИ, ЧАН СУ (이창수)-Г ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
2024-04-26 No Comments Мэдээ, мэдээлэл admin

БНСУ-ын Сунгшилийн Их Сургуулийн доктор, профессор Ли, Чан Су нь 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Албан журмын даатгагчдын холбоонд айлчилж, Холбооны үйл ажиллагаатай танилцлаа.

Холбооны гүйцэтгэх захирал М.Өлзийбат нь жолоочийн хариуцлагын даатгалын тогтолцоо, өнөөгийн байдал, Холбооны чиг үүрэг, үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл өгч, профессор Чанг Су Лигийн Монголын даатгалын салбарын хүний нөөцийг чадавхжуулах, салбарын хөгжилд өөрийн мэдлэг, туршлагаасаа хуваалцан бодитой хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийлж цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Профессор Чанг Су Ли нь Монголын даатгалын салбарын хөгжилд үргэлжлүүлэн хувь нэмрээ оруулж ажиллана гэдгээ илэрхийллээ.

About The Author

Жолоочийн хариуцлагын даатгалаар 2024 оны эхний 9 сард 26.8 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгожээ.                                                                                                                                                                                                 Та Жолоочийн хариуцлагын Албан Журмын даатгалын гэрээний мэдээллээ SMARTCAR, EBARIMT, E-MONGOLIA, AUTO BOX-с шалгах боломжтой.                                                                                      Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд даатгуулаагүй тээврийн хэрэгслийг ирэх 12 дугаар сарын 1-ний өдрөөс замын хөдөлгөөнд оролцуулахгүй.