Жолоочийн даатгалын сан

Жолоочийн даатгалын сан

Даатгалын сан нь Албан журмын даатгалыг төвлөрүүлэх, жолоочийн даатгалын санг бүрдүүлэх , нөхөн төлбөр олгох, буцаан нэхэмжлэх, холбогдох хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлах сургалт , сурталчилгааг зохион байгуулах, даатгагч, даатгуулагч ,хохирогч  нарт заавар зөвлөгөө өгөх болон албан журмын даатгалын эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиг үүрэгтэй ажиллаж байна. 


1. Даатгалын тохиолдол гэж жолооч замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж, хариуцлага хүлээх тохиолдолыг хэлнэ.

Даатгалын тохиолдол буюу Зам тээврийн осол гаргасан даатгалгүй этгээд Жолоочийн даатгалын тухай хуулийн 13.2-д заасан дараах үүргийг заавал биелүүлсэн байх үүрэгтэй болно.
– Жолоочийн даатгалд даатгуулаагүй тухайгаа хохирогчид мэдэгдэх
– Даатгалын тохиолдлын талаар шуурхай алба, цагдаагийн байгууллагад мэдэгдэх

2. Нөхөн төлбөр гэж жолоочийн даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгалын гэрээний дагуу даатгагчаас хохирогчид олгох мөнгөн хөрөнгө болон даатгалын гэрээгээр даатгалын нөхөн төлбөр олгох боломжгүй бол жолоочийн даатгалын сангаас  хохирогчид олгох мөнгөн хөрөнгийг хэлнэ.

3. Хохирогч
гэж даатгалын тохиолдолын улмаас эрүүл мэнд, эд хөрөнгөд нь хохирол учирсан этгээд, эсхүл даатгалын тохиолдолын улмаас хүний амь нас хохирсон тохиолдолд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрх бүхий этгээдийг хэлнэ.

ДАРААХ МАТЕРИАЛЫГ БҮРДҮҮЛСНЭЭР  ЖОЛООЧИЙН ДААТГАЛЫН САНГААС НӨХӨН ТӨЛБӨР АВАХ БОЛОЖТОЙ БОЛНО.

Үүнд:

  • Хохирогч болон буруутай этгэээдийн иргэний үнэмлэхийн хуулбар  (Байгууллага бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Даатгалын тохиолдлыг нотлох баримт бичиг
  • Хохирлын хэмжээг тогтоосон эрх бүхий этгээдийн дүгнэлт, тодорхойлолт
  • Хохирсон эд зүйлийн өмчлөлийг нотлох баримт бичиг
  • Даатгалын тохиолдлыг нотлох видео болон фото зураг (Видео болон фото зураг нь нөхцөл байдлыг олон талаас нь бодитоор харагдахуйц, ослын орчны байдлыг бүхлээр болон зам тээврийн осолд өртөгсдийн автотээврийн хэрэгслийн улсын дугаар зэргийг оруулсан байна.)
  • Даатгалын тохиолдлын улмаас хүний амь нас эрсдсэн бол шүүх эмнэлэгийн дүгнэлт, нас барсны гэрчилгээний хуулбар, хохирогчийг тодорхойлох нотариатаар баталгаажуулсан баримт бичиг
  • Даатгалын тохиолдлын улмаас хүний эрүүл мэнд хохирсон бол холбогдох мэргэжлийн байгууллага, эрх бүхий албан тушаалтны хохирлын хэмжээг тогтоосон акт, дүгнэлт, эм тариа протез худалдан авсан баримт, цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар, нийгмийн даатгалаас өвчтөй байх хугацаанд  авсан тэтгэмжтэй холбоотой баримт, групп тогтоосон болон тахир дутуугийн зэрэглэл тогтоолгосон тохиолдолд дэвтрийн хуулбар, эмнэлгийн магадлах комиссын шийдвэрийн хуулбар, эмнэлгийн магадлагаа,эмнэлгийн хуудас, амбулатор, эмнэлгээр эмчлүүлсэн эмчилгээ, оношлогоог тодорхой заасан өвчтөний картын хуулбар
  • Шаардлагатай гэж үзвэл холбоо нэмэлт баримт бичиг шаардана.

    Бүрдүүлэх материалын жагсаалт татаж авах.

НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХ ПРОЦЕСС, ШИЙДЭГДЭХ ХУГАЦАА

“Жолоочийн даатгалын тухай” хууль болон Санхүүгийн Зохицуулах хорооны 2018 оны 213-р тогтоолоор баталсан “Жолоочийн даатгалын сангийн санхүүжилтийг төвлөрүүлэх, данс байршуулах, сангийн хөрөнгийг шилжүүлэх, зохицуулах журам”-ын дагуу хянан үзэж шийдвэрлэнэ.

Нөхөн төлбөр шийдвэрлэх хугацаа

Жолоочийн даатгалын тухай хуулийн 16, 17-р зүйлд заасны дагуу шийдвэрлэнэ.

ЖОЛООЧИЙН ДААТГАЛЫН САНД ТӨЛӨХ НӨХӨН ТӨЛБӨРИЙН ҮЛДЭГДЭЛТЭЙ БАЙГАА ХҮМҮҮСИЙН МЭДЭЭЛЭЛ

/хүн, мянган төгрөгөөр/

ЖОЛООЧИЙН ДААТГАЛЫН САН ТӨЛӨХ НӨХӨН ТӨЛБӨРИЙН ҮЛДЭГДЭЛТЭЙ БАЙГАА ХҮМҮҮСИЙН МЭДЭЭЛЭЛ

/2019 оны 12 сарын 31-ний байдлаар нөхөн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа хүмүүсээр гаргав/

ЖОЛООЧИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ХӨРӨНГИЙН БАЙРШИЛ

2019.12.31

д.д Үзүүлэлт  Дүн  Дүнд эзлэх хувь
1 Мөнгөн хөрөнгө         22,151,006.80 88.78%
2 Нөхөн төлбөрийн авлага,УГЗардал             138,286.28 0.55%
3 БМҮБЗүйл                5,728.94 0.02%
4 Үндсэн хөрөнгө (Биет)          2,245,109.63 9.00%
5 Биет бус хөрөнгө             409,380.98 1.64%
  ДҮН         24,949,512.62 100.00%

Жолоочийн хариуцлагын даатгалаар 2024 оны эхний 9 сард 26.8 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгожээ.                                                                                                                                                                                                 Та Жолоочийн хариуцлагын Албан Журмын даатгалын гэрээний мэдээллээ SMARTCAR, EBARIMT, E-MONGOLIA, AUTO BOX-с шалгах боломжтой.                                                                                      Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд даатгуулаагүй тээврийн хэрэгслийг ирэх 12 дугаар сарын 1-ний өдрөөс замын хөдөлгөөнд оролцуулахгүй.