Мэдээллийн сан

Мэдээллийн сан

Мэдээллийн сангийн үйл ажиллагаа

Мэдээллийн сангийн хэлтэс нь жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын мэдээллийн санг бүрдүүлэх, ашиглагдах програм хангамжуудыг боловсруулж нэвтрүүлэх, тасралтгүй үйл ажиллагаа, нууцлал аюулгүй байдлыг нь хангах, боловсронгуй болгох хөгжүүлэх болон мэдээллийн сангийн үйл ажиллагаанд ашиглагдах техник тоног төхөөрөмж, сүлжээний хэвийн найдвартай ажиллагаа, нууцлал аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй ажиллаж байна.      

Мөн даатгагч, даатгалын мэргэжлийн оролцогч болон төрийн байгууллагуудтай жолоочийн даатгалын мэдээллийг харилцан солилцох, даатгуулагч иргэн, аж ахуй нэгжид мэдээллийн сангаас зөвхөн өөртэй нь холбоотой лавлагаа, мэдээллийг олгох үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

ЖОЛООЧИЙН / ТХ ЭЗЭМШИГЧИЙН/ ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ДАРААЛАЛ

ЖОЛООЧИЙН ХАРИУЦЛАГЫН АЛБАН ЖУРМЫН ДААТГАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЭН ЯМАР ҮҮРЭГТЭЙ ОРОЛЦДОГ ТУХАЙ

ЖУУЧЛАГЧААР ДААТГАЛЫН ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ДАРААЛАЛ

ДААТГУУЛАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ ГАРГАЖ НӨХӨН ТӨЛБӨР АВАХ ДАРААЛАЛ

ХОЛБООНЫ МЭДЭЭЛЛИЙН САНГААС ДААТГАГЧ, ЗУУЧЛАГЧ НАРТ  ҮЗҮҮЛЖ БАЙГАА ҮЙЛЧИЛГЭЭ

1. Даатгуулагчийн мэдээллийн  нэгдсэн сан үүсгэж лавлагаа мэдээлэл олгодог.  Үүнд өмнөх гэрээ, нөхөн төлбөр, итгэлцүүрийн мэдээлэл, овог нэр, туршлага, хаяг утас, жолооны үнэмлэх гэх мэт.

2. Сүүлийн 3 жилд дунджаар 605,545 -674,548  даатгуулагчийн даатгалын хураамжийн тооцоолол хийж даатгагч зуучлагч нарт өгснөөр ямар нэг зөрчил гарахгүй хэвшсэн.

3. Даатгалын баталгаа  хэвлүүлэх гэж даатгагчдаас жил бүр  110 сая төгрөг зарцуулж байсныг 2015 оноос хойш хэмнэж  програм боловсруулан, мэдээллийн технологи ашиглан онлайн түвшинд шийдэж өгсөн.

4. Цагдаа, төрийн байгууллагад  даатгуулагчийн даатгалын гэрээ, нөхөн төлбөрийн мэдээлэл өгөх, түүнд хяналт тавих боломжоор хангадаг. Санхүүгийн зохицуулах хороонд  7 хоног бүр даатгалын тайлан мэдээг илгээдэг.

5. Даатгалын зуучлагчаар дамжиж хийгдсэн даатгалын борлуулалтын мэдээллийг  даатгалын компаниудад дамжуулж харилцан хяналт тавих боломж олгосон, Даатгалын компани, даатгалын зуучлагч байгууллага хооронд  тооцоо нийлэх асуудлыг хялбарчилж өгсөн.

6. Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн мэдээллийг төрийн байгууллагаас авч даатгагч нарт олгож даатгагч нарын даатгалын гэрээ байгуулах ажлыг хөнгөвчилж өгсөн.

7. Даатгалын мэдээллийн нөөц сан  бий болгосноор даатгагч нар олон жилийн мэдээллийг манайхаас авч ашиглаж өөрийн мэдээллийн санг сэргээсэн. Энэ мэдээлэлд тулгуурлаж тээврийн хэрэгслийн сайн дурын даатгал хийх боломж нээснээр 2012 онд  3,0  тэрбум төгрөг төвлөрүүлж  байсан  нь  2018 оны эцэст 28,1 тэрбум  төгрөг болтол хураамжийн хэмжээ өссөн.

8. Даатгалын хураамжийн актуар тооцоолол хийхэд шаардагдах мэдээллийг даатгагч нар мэдээллийн сангийн мэдээллийг авч ашиглах боломж нээж өгсөн.

Жолоочийн хариуцлагын даатгалаар 2024 оны эхний 9 сард 26.8 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгожээ.                                                                                                                                                                                                 Та Жолоочийн хариуцлагын Албан Журмын даатгалын гэрээний мэдээллээ SMARTCAR, EBARIMT, E-MONGOLIA, AUTO BOX-с шалгах боломжтой.                                                                                      Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд даатгуулаагүй тээврийн хэрэгслийг ирэх 12 дугаар сарын 1-ний өдрөөс замын хөдөлгөөнд оролцуулахгүй.