ХОТ ХООРОНДЫН ТЭЭВЭР ЭРХЛЭГЧ НАРТ ЗОРИУЛСАН СУРГАЛТ БОЛЛОО

ХОТ ХООРОНДЫН ТЭЭВЭР ЭРХЛЭГЧ НАРТ ЗОРИУЛСАН СУРГАЛТ БОЛЛОО
2024-04-19 Comments Off on ХОТ ХООРОНДЫН ТЭЭВЭР ЭРХЛЭГЧ НАРТ ЗОРИУЛСАН СУРГАЛТ БОЛЛОО Мэдээ, мэдээлэл admin

Албан журмын даатгагчдын холбоо нь Цагдаагийн ерөнхий газар,, Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтны ҮЭ-үүдийн холбоо, Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбоотой хамтран хот хоорондын тээвэр эрхлэгч нарт зориулсан “Хариуцлагын даатгал” сургалтыг 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтаар жолоочийн хариуцлагын даатгал, нөхөн төлбөр, даатгалын тохиолдол буюу зам тээврийн ослын үед авах арга хэмжээ, Жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тооцох итгэлцүүр журамд орох өөрчлөлт, даатгагч, даатгуулагчийн хүлээх үүрэг, зам тээврийн осол, хэргийн шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэх, Хөгжлийн бэрхшээлтэй харьцах, эвлэлдэн нэгдэх эрх зэрэг чиглэлээр Албан журмын даатгагчдын холбооны гүйцэтгэх захирал М.Өлзийбат, ЦЕГ-ын ЦДЦСНТ-ийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч П.Борхүү, Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтны ҮЭ-үүдийн холбооны хуулийн зөвлөх Б.Номин-Эрдэнэ нар мэдээлэл өглөө.

Сургалтад хот хоорондын тээвэр эрхлэгч 70 гаруй жолооч нар хамрагдлаа.

About The Author

Жолоочийн хариуцлагын даатгалаар 2024 оны эхний 9 сард 26.8 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгожээ.                                                                                                                                                                                                 Та Жолоочийн хариуцлагын Албан Журмын даатгалын гэрээний мэдээллээ SMARTCAR, EBARIMT, E-MONGOLIA, AUTO BOX-с шалгах боломжтой.                                                                                      Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд даатгуулаагүй тээврийн хэрэгслийг ирэх 12 дугаар сарын 1-ний өдрөөс замын хөдөлгөөнд оролцуулахгүй.