Танилцуулга
АЛБАН ЖУРМЫН ДААТГАГЧДЫН ХОЛБООНЫ ТУХАЙ
Улсын их хурлаас 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Жолоочийн даатгалын тухай хууль баталж, Даатгалын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж, Санхүүгийн зохицуулах хороо 2011 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 301 дугаар тогтоолоор Албан журмын даатгагчдын холбооны удирдах зөвлөлийн анхны бүрэлдэхүүнийг баталснаар, мөн оны 11 сарын 07-ны өдөр Албан журмын даатгагчдын холбоо (ТББ РД-8061866) үүсэн байгуулагджээ.
Холбоог 7 гишүүн 10,0 сая төгрөгийн өөрийн хөрөнгөтэй байгуулж 2011.11.25-ны өдөр Монгол улсын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ 000180457 /000025939/ авсан байна.
АЖДХолбооны Удирдах зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 31- ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Холбооны ажлын албаны зохион байгуулалтын бүтцийг баталсан.
АЛБАН ЖУРМЫН ДААТГАГЧДЫН ХОЛБООНЫ ЭРХ ҮҮРГИЙН ТУХАЙ
1.Албан журмын даатгагчдын холбооны эрх зүйн орчин
- Жолоочийн даатгалын тухай хууль 2011.10.06 батлагдсан.
- Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, Хууль зүй дотоод хэргийн яамны баталсан дүрэм, журам, заавар
- Даатгалын тухай хуульд дараах өөрчлөлт орсон.
Үүнд:
6.2.Даатгал нь сайн дурын болон албан журмын гэсэн төрөлтэй байна. / хэлбэртэй / /Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
6.3.Даатгалын төрөл тус бүр нь хэлбэртэй байх бөгөөд албан журмын даатгалын хэлбэрийг хуулиар тогтооно. /Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
6.4.албан журмын даатгалын эрсдэл, нөхцөлийн талаархи нарийвчилсан зохицуулалтыг уг даатгалыг заавал даатгуулах даатгал гэж тодорхойлсон хуулиар зохицуулна. /Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
14 –р зүйлд:
14.2.3. даатгалын нөөц сан албан журмын даатгалын сан болон бусад санг бүрдүүлэх, хуваарилах, түүнд хяналт тавих журам; ( Жолоочийн даатгалын тухай хуулийн 23.2 дахь заалтаас шалтгаалж 23.1.5- АЖДаатгалын санд хөрөнгө хуваарилахтай холбоотой заалт нэмж оруулах шаардлагатай.) /Энэ заалтад 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
14.2.4. даатгалын нөөц санд болон албан журмын даатгалын санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ, түүнийг хөрөнгө оруулалтад байршуулахад тавигдах нөхцөл, шаардлага; Ингэж 23.1.5-д заалт нэмэлт оруулсанаар хөрөнгө хувиарлах боломж үүснэ. /Энэ заалтад 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/ -121 дүгээр зүйл даатгагчдын нэгдсэн холбоо гэсэн зүйл шинээр нэмэгдсэн.
ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД:
121 дүгээр зүйл. Даатгагчдын нэгдсэн холбоо
1213- Холбоо нь дараах үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх алба, сантай байна
121.3.1.албан журмын даатгалын үйл ажиллагаанд хяналт тавих, мэдээлэл солилцох чиг үүрэг бүхий даатгалын мэдээллийн нэгдсэн сан;
121.3.2.даатгагч, даатгуулагч, хохирогч, иргэнээс даатгалын тохиолдлын талаарх мэдээллийг хүлээн авч, даатгалын тохиолдлыг шуурхай, үнэн зөв тодорхойлох боломжийг даатгагч, даатгуулагч, хохирогчид бүрдүүлэх чиг үүрэг бүхий шуурхай алба;
121.3.3.албан журмын даатгалын сан.
121.4.Энэ хуулийн 121.3.3-т заасан даатгалын санг бүрдүүлэх, зарцуулахтай холбогдсон харилцааг албан журмын даатгалын хэлбэрийг тогтоосон хуулиар зохицуулна.
121.5.Холбоо нь дараах үндсэн эрх, үүрэгтэй:
1215.1,2,3-гишүүдийн үйл ажиллагааны уялдаа, холбоог хангах, ашиг сонирхлыг хамгаалах, эрх ашгийг хамгаалах;
121.5.4.даатгалын тохиолдлыг бууруулах, албан журмын даатгалын сургалт, сурталчилгаа явуулах.
121.6.Холбооны хөрөнгө дараах үндсэн эх үүсвэрээс бүрдэнэ:
121.6.1.үүсгэн байгуулагчаас шилжүүлсэн хөрөнгө;
121.6.2.элсэлтийн хураамж, гишүүний татвар болон бусад төлбөр;
121.6.3.зээл, тусламж, хандив;
121.6.4.хуулиар зөвшөөрсөн бусад эх үүсвэр.
121.9.Холбоо нь хууль тогтоомжид нийцсэн, Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрсөн дүрэмтэй байна.
121.2.Холбоонд албан журмын даатгагч бүр нэгдэх бөгөөд уг холбооны удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд даатгагч, даатгуулагч, Санхүүгийн зохицуулах хороо, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төлөөллийг оролцуулах ба удирдах зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүнийг Санхүүгийн зохицуулах хороо батална.
ЖОЛООЧИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД:
15 дугаар зүйл.Даатгагч, жолоочийн даатгалын сангийн эрх, үүрэг
15.1.Даатгагч, жолоочийн даатгалын сан нь нөхөн төлбөр буюу хохирлын хэмжээг тогтооход шаардлагатай мэдээллийг даатгуулагч, хохирогчоос шаардах эрхтэй.
15.2.Даатгалын тохиолдлын талаарх мэдээллийг хүлээн авсан даруйд даатгагч, шуурхай алба нь даатгалын тохиолдол болсон газарт төлөөлөгчөө шуурхай илгээх үүрэгтэй.
16 дугаар зүйл.Даатгалын тохиолдлыг шалгах
18 дугаар зүйл.Жолоочийн даатгалын сангаас нөхөн төлбөр олгох
20 дугаар зүйл.Нөхөн төлбөрийг буцаан нэхэмжлэх үндэслэл
21 дүгээр зүйл.Жолоочийн даатгалын сан
21.2.Даатгалын тухай хуулийн 121 дүгээр зүйлд заасан Албан журмын даатгагчдын холбоо нь Жолоочийн даатгалын сангийн бүрдүүлэлт, зарцуулалтын талаарх тайланг жил бүр гаргах бөгөөд уг сангийн үйл ажиллагаа, тайланд Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавина.
22 дугаар зүйл.Жолоочийн даатгалын сангийн бүрдүүлэлт
22.4.Жолоочийн даатгалын сангийн хөрөнгө үндсэн зорилгоо хэрэгжүүлэхэд хүрэлцэхгүй болсон тохиолдолд Албан журмын даатгагчдын холбооны удирдах зөвлөлийн шийдвэрээр тус холбооны гишүүнээс хөрөнгө татан төвлөрүүлж болно.
23 дугаар зүйл.Жолоочийн даатгалын сангийн зарцуулалт
23.1.1.энэ хуулийн 18.1-д заасан нөхөн төлбөр олгох;
23.1.2.энэ хуулийн 24.1-д заасан жолоочийн даатгалын мэдээллийн сан хөтлөх;
23.1.3.шуурхай алба, сангийн үйл ажиллагааг санхүүжүүлэх;
23.1.4.зам, тээврийн ослыг бууруулахад чиглэсэн сургалт, сурталчилгааг санхүүжүүлэх.
23.2.Жолоочийн даатгалын сангийн хөрөнгийг энэ хуулийн 23.1-д зааснаас бусад зориулалтаар ашиглахыг хориглоно.
23.3.Энэ хуулийн 23.1.4-т заасан арга хэмжээг санхүүжүүлэхэд жолоочийн даатгалын сангаас зарцуулах хөрөнгийн хувь, хэмжээг Албан журмын даатгагчдын холбоо тогтооно.
24 дүгээр зүйл. Жолоочийн даатгалын мэдээллийн сан бүрдүүлэх, түүний үйл ажиллагааг хөтлөх /програм хангамж боловсруулах, хэрэгжүүлэх, хөгжүүлэх, аюулгүй байдлыг хангах, мэдээллийн санг ашиглуулах даатгалын үйл ажиллагаанд хяналт тавих
24.2.Мэдээллийн санд даатгалын гэрээ, даатгалын тохиолдол, хохирогчид олгосон нөхөн төлбөр, даатгагч, даатгуулагч, хохирогчийн болон жолоочийн даатгалтай холбоотой бусад мэдээллийг оруулна.
24.3.Мэдээллийн сангийн мэдээлэл нь нээлттэй, бүх нийтэд хүртээлтэй байна.
24.6.Мэдээллийн сангийн мэдээллийг ашиглуулах журам, үйлчилгээний хөлсний хэмжээг Албан журмын даатгагчдын холбоо тогтоох ба орлогыг нь мэдээллийн сангийн үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зарцуулна.
25 дугаар зүйл.Шуурхай алба
25.1.Шуурхай алба нь Даатгалын тухай хуулийн 121.3.2-т заасан шуурхай албаны бүрдэл хэсэг бөгөөд албан журмын даатгалын бусад хэлбэрийн шуурхай албаас тусдаа байж болно.
25.2.Шуурхай алба нь жолоочоос шалтгаалан гарсан зам тээврийн ослын талаарх мэдээллийг даатгуулагч, даатгагч, жолооч, хохирогч, иргэнээс хүлээн авч, даатгалын тохиолдлын улмаас хохирогчид олгох нөхөн төлбөрийг шуурхай, үнэн зөв тодорхойлох боломжийг даатгагч, даатгуулагч, жолооч, хохирогчид бүрдүүлэн ажиллана.
26 дугаар зүйл.Даатгалын үйл ажиллагаанд тавих хяналт
26.1.Санхүүгийн зохицуулах хороо нь жолоочийн даатгалын үйл ажиллагаа эрхэлж байгаа даатгагчдын үйл ажиллагааны нэгдсэн уялдааг хангаж, тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавина.
26.3.Энэ хуулийн 5.1-5.3 дахь хэсгийн заалтын хэрэгжилтэд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтын улсын алба болон автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тус тус хяналт тавина.
27 дугаар зүйл.Маргаан шийдвэрлэх журам
27.1.Жолоочийн даатгалтай холбогдон гарсан маргааныг Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлд заасан журмаар шийдвэрлэнэ.
28 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
28.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ
Жолоочийн хариуцлагын даатгалаар 2024 оны эхний 9 сард 26.8 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгожээ. Та Жолоочийн хариуцлагын Албан Журмын даатгалын гэрээний мэдээллээ SMARTCAR, EBARIMT, E-MONGOLIA, AUTO BOX-с шалгах боломжтой. Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд даатгуулаагүй тээврийн хэрэгслийг ирэх 12 дугаар сарын 1-ний өдрөөс замын хөдөлгөөнд оролцуулахгүй.