Сургалт, сурталчилгаа
Жолоочийн даатгалын тухай хуулийг иргэд, олон нийтэд таниулах, сурталчлах, зам тээврийн ослыг бууруулахад чиглэгдсэн сургалт, сурталчилгаа явуулах, Жолоочийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэгч байгууллагуудын ажилтнууд болон даатгалын мэргэжлийн оролцогчдыг чадавхижуулах сургалтыг төв, орон нутагт олон талт байдлаар зохион байгуулж ажиллаж байна.
АЛБАН ЖУРМЫН ДААТГАГЧДЫН ХОЛБООНООС ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫГ БУУРУУЛАХ, ИРГЭДЭД АЛБАН ЖУРМЫН ДААТГАЛЫН ТАЛААР МЭДЛЭГ МЭДЭЭЛЭЛ ОЛГОХОД ЧИГЛЭГДСЭН СУРГАЛТ,СУРТАЛЧИЛГАА -2019 ОН
№ | Сурталчилгааны төрөл | Хэрэглэгч/харилцагч |
---|---|---|
1. | VIP76.mn сайт 2014 оноос эхлэн гэрээ байгуулж, тогтмол хамтран ажиллаж байна. | – УИХ-ын гишүүд,Яам, агентлагийн дарга нар – Мэргэжлийн холбоо, ТББ-ууд – Сэтгүүл улиралд 1 удаа 3000 хувь, жилд 4 удаа 12000 хувь хэвлэгддэг |
2. | МҮОНРадио 2013 оноос эхлэн гэрээ байгуулж, тогтмол хамтран ажиллаж байна. | – “Соёмбо” нэвтрүүлгийн 40 минутын 12 дугаарыг МҮОНР-ийн нэгдүгээр сувгаар орон даяар, мөн Р3 радиогоор улиралд 1 удаа 60 минутын нэвтрүүлгийг 4 дугаар бэлтгэн явуулж Жолоочийн даатгалын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх талаарх хэрэгцээтэй мэдээллийг сонсогч жолооч нарт хүргэсэн. – “Зам тээврийн осол гэмтлээс сэргийлье” 5 төрлийн урт, богино хэмжээний шторк; “Амин бүс” 2 төрлийн богино хэмжээний шторкийг гэрээний хугацаанд өдөр бүр нийтдээ 300+ удаа сонсогчдод хүргэсэн. – Цаг үеийн асуудлаар мэдээ, сурвалжлага бэлтгэн сонсогчдод хүргэсэн. – Нийт 672 удаагийн live –г давхардсан тоогоор 1,542,077 хүн үзсэн бөгөөд хамгийн олон хандалттай live тоонд Соёмбо нэвтрүүлэг ордог. – Монголын радио” page хуудас 27500 дагагчтай. Page хуудсанд хандагчдыг насны бүлгээр нь авч үзвэл 25-34 насныхан хамгийн олон нь буюу нийт хандагчдын 41 хувийг эзэлж байна. – Twitter хуудсыг 7369 хүн, байгууллага дагаж нэвтрүүлгийн талаар болон мэдээ мэдээллийн 12122 жиргээ оруулсан |
3. | TV9 телевиз “Гарц” нэвтрүүлэг 2014 оноос эхлэн гэрээ байгуулж, тогтмол хамтран ажиллаж байна. | – ТV9 телевизийн “Гарц” нэвтрүүлгээр сард 2 дугаар нийт 24 дугаар нэвтрүүлгийг олон нийтэд хүргэсэн байна. Телевизийн нэвтрүүлэг тус бүр дахин давталттай нэвтрүүлсэн бөгөөд нэвтрүүлгүүдийн бичлэгийг тухай бүр Холбооны вебсайт болон facebook хуудсанд байршуулж сурталчилсан. |
4. | “За рулём Монгол” сэтгүүл 2018 оноос эхлэн гэрээ байгуулж, тогтмол хамтран ажиллаж байна. | – 1-3;5-12 дугаар саруудад тус бүр 10.000 ширхэг, 4 дүгээр сард 15.000 ширхэг, нийт 125000 ширхэг хэвлэгдэж тараагдсан. – Нэг сэтгүүлийн ард 5 уншигч гэж үзвэл 625,000 хүнд хүрсэн |
5. | “Засгийн газрын мэдээ” сонин 2018 оноос эхлэн гэрээ байгуулж, тогтмол хамтран ажиллаж байна. | – 4500 хувь хэвлэгддэж, уншигчдад 12-16 нүүрээр өдөр тутам хүрдэг бөгөөд улиралд 76, жилд 256 дугаар хэвлэгддэг. – 35000 цахим уншигчтай – Facebook, twitter, инстаграмд 300,000+ дагагчтай – Уншигчдын 33% нь төрийн өмчийн компаниуд, 8% нь бизнесийн байгууллагууд, 17% нь бодлого тодорхойлогчид, 21% нь хөдөө орон нутгийн иргэд, 21% нь банк санхүүгийн байгууллагууд байна. – ЗГМ сонины уншигчиддаа зориулан бэлтгэдэг “Эрхлэгчийн зурвас” үйлчилгээг 10,000+ хүн өдөр тутам хүлээн авч байна. ”Эрхлэгчийн зурвас”нь тухайн өдрийн онцлох ач холбогдолтой мэдээллийг уншигчдад цаг алдалгүй хүргэдэг.Хэвлэмэл мэдээллийн уламжлал, шинэчлэлийн оновчтой хослол болж буй уг үйлчилгээгээр дамжуулан зар сурталчилгааг баннер хэлбэрээр түгээж ажилласан. |
6. | Цахим сурталчилгаа | |
7. | Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Жолоочийн даатгалын тухай хууль болон бусад хууль тогтоомж, дүрэм, журмын хэрэгжилтийг хангах, жолоочийн сахилга, хариуцлага соёлыг дээшлүүлэх зорилгоор ТЦА-тай хамтран ажиллах “Санамж бичиг” жил бүр байгуулан ажиллаж байна. | |
8. | Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах Үндэсний стратеги (2012-2020 он)-ийг хэрэгжүүлэх чиглэлээр ЗТХЯ-тай хамтран ажиллах | |
9. | Даатгалын мэргэжлийн оролцогчидтой хамтран ажиллах | |
10. | Төрийн байгууллагууд. мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгжүүдтэй хамтран зохион байгуулсан сургалт |
Жолоочийн хариуцлагын даатгалаар 2024 оны эхний 9 сард 26.8 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгожээ. Та Жолоочийн хариуцлагын Албан Журмын даатгалын гэрээний мэдээллээ SMARTCAR, EBARIMT, E-MONGOLIA, AUTO BOX-с шалгах боломжтой. Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд даатгуулаагүй тээврийн хэрэгслийг ирэх 12 дугаар сарын 1-ний өдрөөс замын хөдөлгөөнд оролцуулахгүй.