Оффис засварын ажилд үнийн санал авах тухай

Оффис засварын ажилд үнийн санал авах тухай
2024-05-03 No Comments Мэдээ, мэдээлэл admin

2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр                                                                    Улаанбаатар хот

Захиалагч нь эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг “Албан журмын даатгагчдын холбоо” -ны оффист ирж биечлэн үзэж танилцах, засвар, заслын ажилд болон тохирсон оффис тавилга санал болгох үнийн саналыг тус тус ирүүлэхийг урьж байна.

  1. Тавигдах ерөнхий шаардлага
  • УБ, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө – 17, Гэрэгэ тауэр 12 давхарт байрлах “Албан журмын даатгагчдын холбоо” –ны оффист засвар хийх эскиз зураг гаргах, засварын үнийн санал өгөх.
  • Нийлүүлэгч нь үнийн санал бэлтгэх, ирүүлэхтэй холбогдон гарах зардлыг бүрэн хариуцна
  • Гүйцэтгэгчид дор дурдсан шаардлагыг хангасан байна. Үүнд:
  • Хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар
  • Тус чиглэлээр 3-аас доошгүй жил үйл ажиллагаа явуулсан байх
  • Өмнө гүйцэтгэж байсан ижил төстэй ажлуудын дэлгэрэнгүй мэдээллийг ирүүлэх
  • Уг засвар, заслын ажлыг 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хугацаанд боломжтой байх.
  • Үнийн санал ирүүлэх хугацаа
  • 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 17:00 цагт Албан журмын даатгагчдын холбооны байр,  УБ, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө – 17, Гэрэгэ тауэр 12 давхарт ирүүлэх.

Дэлгэрэнгүй мэдээллийг  70101177 утаснаас авах боломжтой.

АЛБАН ЖУРМЫН ДААТГАГЧДЫН ХОЛБОО

About The Author

Жолоочийн хариуцлагын даатгалаар 2024 оны эхний 9 сард 26.8 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгожээ.                                                                                                                                                                                                 Та Жолоочийн хариуцлагын Албан Журмын даатгалын гэрээний мэдээллээ SMARTCAR, EBARIMT, E-MONGOLIA, AUTO BOX-с шалгах боломжтой.                                                                                      Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд даатгуулаагүй тээврийн хэрэгслийг ирэх 12 дугаар сарын 1-ний өдрөөс замын хөдөлгөөнд оролцуулахгүй.