ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
Албан журмын даатгагчдын холбооны 2023 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд хөндлөнгийн аудит хийх ажилд үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Үнийн санал ирүүлэх компаниуд нь Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 213 дугаар тогтоолоор баталсан “Жолоочийн даатгалын сангийн санхүүжилтийг төвлөрүүлэх, данс байршуулах, сангийн хөрөнгийг шилжүүлэх, зарцуулах журам”-ын 5.2.10-т заасны дагуу “Жилийн эцсийн санхүүгийн тайланд хөндлөнгийн аудит хийх компани нь даатгалын байгууллагын аудитын эрх авсан, сүүлийн 2-оос доошгүй жилд даатгалын компанид аудит хийсэн туршлагатай” гэсэн шаардлагыг хангасан байвал зохино.
Үнийн саналыг 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн дотор Албан журмын даатгагчдын холбооны байр, Гэрэгэ таур, 12 давхарт ирүүлнэ үү. Дэлгэрэнгүй мэдээллийг 70101177 дугаар утаснаас /Б.Соёлмаа/ лавлах боломжтой.
АЛБАН ЖУРМЫН ДААТГАГЧДЫН ХОЛБОО