Холбооны Удирдах зөвлөлийн хуралдаан боллоо
Холбооны Удирдах зөвлөлийн хуралдаан боллоо
Албан журмын даатгагчдын холбооны Удирдах зөвлөлийн ээлжит 5 дугаар хуралдаан 2023 оны 12 дугаар сарын 21-ны өдөр боллоо. Хуралдаанаар Холбооны 2023 оны ажлын гүйцэтгэл, 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийн төслийг хэлэлцэж баталсан бөгөөд 2024 оныг Технологид суурилсан цахим даатгалыг өргөжүүлэх зорилт тавьж ажиллахаар болов.