АЖИЛД УРЬЖ БАЙНА
АЖИЛД УРЬЖ БАЙНА
Систем администратор:
Тавигдах шаардлага
- Мэдээллийн технологи, программ хангамж мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Виртуал технологийг ашиглаж чаддаг
- Үүлэн дэд бүтцийн талаар мэдлэгтэй
- Сүлжээ, Системийн аюулгүй байдал зэргээр онолын болон практик мэдлэгтэй
- Сервер, TCP/IP, LAN/WAN сүлжээ, утасгүй сүлжээ, стореж гэх мэт тоног төхөөрөмжийн ашиглалт, засварын мэдлэгтэй
- Сүлжээний төхөөрөмжүүд (router, switch, firewall) дээр тохиргоо хийх чадвартай
- Linux үйлдлийн систем дээр ажиллах чадвартай
- Мэргэжлээрээ ажилласан 2-аас дээш жилийн туршлагатай,
- Сахилга бат, хувийн зохион байгуулалт сайтай байх
- Гадаад хэлний зохих мэдлэгтэй
- Систем, сүлжээний аюулгүй байдлын техник технологи, аргачлалуудын талаар мэдлэгтэй байх,
- Ажлын ачаалал даах чадвартай
- Байгууллагын цахим хуудас удирдах, хөгжүүлэх чадвартай
- Сүлжээний төхөөрөмжүүдийн (Cisco, Fortinet, Mikrotik, Ubiquiti гэх мэт) сертификаттай бол давуу тал болно.
- CCNA болон Инженерийн суурь шалгалтуудад тэнцсэн бол давуу тал болно
Гүйцэтгэх үүрэг
- Серверийн өрөөний төхөөрөмж, сервер болон сүлжээний тоног төхөөрөмжийн техникийн хэвийн ажиллагааг хангах, тэдгээрт шаардлагатай зүйлсийг төлөвлөх.
- Тоног төхөөрөмж дээрх үйлдлийн систем, түүн дээр ажиллах өгөгдлийн сан, стандарт программ хангамжуудыг ажиллах нөхцөл бололцоог бий болгох
- Системийн найдвартай, аюулгүй байдлыг хангаж ажиллах
- Мэдээллийн аюулгүй байдлын бодлого, журам, заавар, гарын авлага боловсруулах, танилцуулах, батлуулах, боловсронгуй болгох, сурталчлах, сайжруулалт хийх шаардлага тодорхойлох, хэрэгжүүлэлттэй холбоотой дүн шинжилгээ хийх, холбогдох нэгж, байгууллагуудтай хамтран ажиллах, хэрэгжилтэд хяналт тавих.
Программист:
Тавигдах шаардлага
- Мэдээллийн технологи, программ хангамжийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй,
- Мэргэжлээрээ ажилласан 2-аас дээш жилийн туршлагатай,
- Ажлын ачаалал даах, багаар ажиллах чадвартай
- Хувийн зохион байгуулалт болон харилцааны ур чадвар сайтай,
- Гадаад хэлний зохих мэдлэгтэй,
- Java, Oracle, JDBC, JPA, JSF, Java App server – технологиуд дээр ажиллах чадвартай
- Oracle болон Инженерийн суурь шалгалтуудад тэнцсэн бол давуу тал болно
Гүйцэтгэх үүрэг
- Java Программ хангамж хөгжүүлэлт хийх
- Оракл өгөгдлийн сан удирдах, хэвийн ажиллагааг хангах
- Веб, Апп сервер удирдаж хэвийн ажиллагааг хангах
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет
- Дипломын хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Өмнө ажиллаж байсан бол тухайн байгууллагын тодорхойлолт
Шалгаруулалтад оролцохыг хүссэн иргэн дээрх материалыг бүрдүүлэн материалаа файлаар info@ami.mn цахим хаягаар эсхүл Холбооны байранд цаасаар ирүүлж болно. Материал хүлээн авах сүүлийн хугацаа 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 17:00 цаг хүртэл.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Гэрэгэ таур 12 дугаар давхар.
Дэлгэрэнгүй мэдээллийг 70101177 дугаар утаснаас /Б.Эрдэнэцэцэг/ авах боломжтой.
АЛБАН ЖУРМЫН ДААТГАГЧДЫН ХОЛБОО