ЭМГЭНЭЛ

ЭМГЭНЭЛ
2024-09-26 No Comments Мэдээ, мэдээлэл admin

СОДНОМПИЛИЙН ПИОНЕР (1956-2024)

      Албан журмын даатгагчдын холбооны ахмад ажилтан, бидний эрхэм нөхөр, Цагдаагийн хурандаа С.Пионер 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр таалал төгсөж, хамт олон бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
  С.Пионер нь 2012-2017 онуудад Албан журмын даатгагчдын холбооны Шуурхай албаны даргаар ажиллаж байсан бөгөөд Даатгалын тухай хууль тогтоомжууд, тухайлбал “Жолоочийн даатгалын тухай хууль”-ийг хэрэгжүүлэх хүрээнд шуурхай албаны эрхзүйн орчныг бүрдүүлж, даатгалын тохиолдлыг үнэн зөв тодорхойлох, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалыг олон нийтэд сурталчлан таниулах, хамрагдалтыг нэмэгдүүлэх, зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зэрэг чиглэлд бодитой хувь нэмэр оруулсан. Мөн даатгалын салбарын хөгжилд залуу үеэ бэлтгэн сургаж, судалгаа шинжилгээний ажил хийж, эрдэм мэдлэгээсээ хуваалцан, үнэтэй сургаал зөвлөмжөө харамгүй хайрлаж, биднийг манлайлан ажиллаж байсан юм.
  Түүний нөр их хөдөлмөрч, ажилч хичээнгүй, шударга үнэнч, тууштай, нөхөрсөг, найрсаг зан чанар, итгэлцлийг эрхэмлэгч гэгээн төрх нь байгууллага, хамт олон бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдах болно.
Талийгаачийн гэр бүл, ах дүү, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. 
УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ
АЛБАН ЖУРМЫН ДААТГАГЧДЫН ХОЛБОО

 

About The Author

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

Жолоочийн хариуцлагын даатгалаар 2024 оны эхний 9 сард 26.8 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгожээ.                                                                                                                                                                                                 Та Жолоочийн хариуцлагын Албан Журмын даатгалын гэрээний мэдээллээ SMARTCAR, EBARIMT, E-MONGOLIA, AUTO BOX-с шалгах боломжтой.                                                                                      Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд даатгуулаагүй тээврийн хэрэгслийг ирэх 12 дугаар сарын 1-ний өдрөөс замын хөдөлгөөнд оролцуулахгүй.