“ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ ТАНЫ ТӨЛӨӨ” СЭДЭВТ ЭЭЛЖИТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ ТАНЫ ТӨЛӨӨ” СЭДЭВТ ЭЭЛЖИТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-09-23 Comments Off on “ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ ТАНЫ ТӨЛӨӨ” СЭДЭВТ ЭЭЛЖИТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА Мэдээ, мэдээлэл admin

Албан журмын даатгагчдын холбоо нь Даатгалын тухай хуульд заасан даатгалын тохиолдлыг бууруулах, зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр Цагдаагийн ерөнхий газар болон “Юбикаб” ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан.

Уг санамж бичгийн хүрээнд жолоочийн дуудлагын үйлчилгээ эрхлэхээр бүртгүүлсэн Дархан-Уул аймгийн жолооч болон орон нутагт үйл ажиллагаа явуулж буй даатгагч нарт зориулан “Хариуцлагын даатгал таны төлөө” сэдэвт ээлжит сургалтыг 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгууллаа.

Тус сургалтаар Холбооны Гүйцэтгэх захирал М.Өлзийбат “Жолоочийн даатгалын хуулийн хэрэгжилт, зам тээврийн ослын үед авах арга хэмжээ, нөхөн төлбөр, итгэлцүүрийн өөрчлөлт”, ЦЕГ-ын ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Энхболд “Зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх нь” сэдвээр тус тус мэдээлэл өгч ажиллалаа.

About The Author

Жолоочийн хариуцлагын даатгалаар 2024 оны эхний 9 сард 26.8 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгожээ.                                                                                                                                                                                                 Та Жолоочийн хариуцлагын Албан Журмын даатгалын гэрээний мэдээллээ SMARTCAR, EBARIMT, E-MONGOLIA, AUTO BOX-с шалгах боломжтой.                                                                                      Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд даатгуулаагүй тээврийн хэрэгслийг ирэх 12 дугаар сарын 1-ний өдрөөс замын хөдөлгөөнд оролцуулахгүй.