ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
Албан журмын даатгагчдын холбоо нь Цагдаагийн ерөнхий газартай хамтран ажиллах хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Энэхүү санамж бичиг нь Даатгалын тухай хууль, тогтоомжид заасны дагуу харилцан мэдээлэл солилцох, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, даатгалын тохиолдлыг бууруулах, жолоочийн хариуцлагын даатгалын ач холбогдол, хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг нөлөөллийн үйл ажиллагааг хамтран зохион байгуулах зорилготой юм.
Арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Т.Сүхболд, Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Л.Нямдаваа, Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Мөнгөншагай болон Албан журмын даатгагчдын холбооны гүйцэтгэх захирал М.Өлзийбат, даатгалын сангийн мэргэжилтэн С.Ариунтуяа, хуулийн зөвлөх Б.Батзориг нар оролцлоо.