ЮБИКАБ-ЫН ЖОЛООЧ НАРТ ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЮБИКАБ-ЫН ЖОЛООЧ НАРТ ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2023-12-13 No Comments Мэдээ, мэдээлэл admin

Албан журмын даатгагчдын холбооноос “ЮБИКАБ” ХХК-тай хамтран такси дуудлагын үйлчилгээ эрхлэхээр бүртгүүлсэн жолооч нарт зориулан “Жолоочийн хариуцлагын даатгал” сэдэвт сургалтыг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтаар “Жолоочийн хариуцлагын даатгалын ач холбогдол, зам тээврийн ослын үед авах арга хэмжээ, нөхөн төлбөр” зэрэг сэдвээр мэдээлэл өгсөн бөгөөд цаашид Юбикаб академитай хамтарсан сургалтыг тогтмол зохион байгуулж ажиллахаар боллоо.

“ЮБИКАБ” ХХК нь 2013 оноос эхлэн ухаалаг системд суурилсан 24 цагаар ажилладаг такси дуудлагын апплекейшныг хөгжүүлж, өнөөдрийн байдлаар 900,000 хэрэглэгчтэй, 40,000 гаруй жолооч нарыг эгнээндээ нэгтгэсэн үндэсний компани юм.

About The Author

Жолоочийн хариуцлагын даатгалаар 2024 оны эхний 9 сард 26.8 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгожээ.                                                                                                                                                                                                 Та Жолоочийн хариуцлагын Албан Журмын даатгалын гэрээний мэдээллээ SMARTCAR, EBARIMT, E-MONGOLIA, AUTO BOX-с шалгах боломжтой.                                                                                      Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд даатгуулаагүй тээврийн хэрэгслийг ирэх 12 дугаар сарын 1-ний өдрөөс замын хөдөлгөөнд оролцуулахгүй.