ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ ТАНЫ ТӨЛӨӨ СУРГАЛТ ӨМНӨГОВЬ АЙМАГТ БОЛЛОО
ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ ТАНЫ ТӨЛӨӨ СУРГАЛТ ӨМНӨГОВЬ АЙМАГТ БОЛЛОО
Албан журмын даатгагчдын холбоо нь Монголын Үйлдвэрчний Эвлэлтэй хамтран Жолоочийн даатгалын тухай хуулийн хэрэгжилт, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх сэдвээр 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд сум, Цагаан хад, Гашуунсухайт боомтод нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулж буй компаниудын төлөөлөл, C, D ангиллын жолооч нарт зориулж сургалт зохион байгууллаа.
Сургалтаар Жолоочийн даатгалын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, даатгагч, даатгуулагчийн эрх, үүрэг, даатгалын бүтээгдэхүүн, хариуцлагын даатгалын ач холбогдол болон хуулийг зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд хүлээлгэх хуулийн хариуцлагын талаар мэдээлэл өглөө.
Тус уулзалт, сургалтын багт Олон улсын хөдөлмөрийн байгууллага болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн эрх зүйн шинжээч, Тээврийн цагдаа алба, Бодь даатгалын ХК-ийн мэргэжилтнүүд оролцлоо.