Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийн хэрэгжилт, анхаарах асуудлаар орон нутагт уулзалт зохион байгууллаа

Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийн хэрэгжилт, анхаарах асуудлаар орон нутагт уулзалт зохион байгууллаа
2024-06-19 No Comments Мэдээ, мэдээлэл admin

Албан журмын даатгагчдын холбооноос “Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийн хэрэгжилт, анхаарах асуудал” сэдвээр Завхан, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймгуудын даатгагч, даатгуулагч, цагдаагийн байгууллагын ажилтнуудтай уулзалт, хэлэлцүүлгийг 2024 оны 06 дугаар сарын 10-19-ны өдрүүдэд зохион байгуулж мэдээлэл өгч ажиллаа.

Дээрх уулзалтаар даатгалын хамрагдалт, нөхөн төлбөр олголт, итгэлцүүрийн өөрчлөлт, мэдээллийн сан, цахимжилт, даатгагчийн ёс зүй сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хэлэлцүүлгээр мэдээллийн сангийн ашиглалтын явцад гарч буй хүндрэлийг шийдвэрлэх, даатгуулагч, иргэдийг зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр орон нутагт нэгдсэн зохион байгуулалттай нөлөөллийн үйл ажиллалаа явуулах, даатгуулагчийн мэдлэгийг дээшлүүлэх, даатгагчийн ёс зүйд анхаарах зэрэг асуудлуудыг хөндлөө.

About The Author

Жолоочийн хариуцлагын даатгалаар 2024 оны эхний 9 сард 26.8 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгожээ.                                                                                                                                                                                                 Та Жолоочийн хариуцлагын Албан Журмын даатгалын гэрээний мэдээллээ SMARTCAR, EBARIMT, E-MONGOLIA, AUTO BOX-с шалгах боломжтой.                                                                                      Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд даатгуулаагүй тээврийн хэрэгслийг ирэх 12 дугаар сарын 1-ний өдрөөс замын хөдөлгөөнд оролцуулахгүй.