Эмгэнэл
Эмгэнэл
Лувсандагвын Энхтайван (1955-2024)
Монгол Улсын Гавьяат эдийн засагч, Санхүүгийн зохицуулах хорооны гишүүн, доктор, профессор Лувсандагвын Энхтайван нь 2024 оны гуравдугаар сарын 14-ний өдөр хүнд өвчний улмаас таалал төгссөнд бид гүнээ харамсаж байна.
Л.Энхтайван нь Албан журмын даатгагчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Удирдах зөвлөлийн даргаар 2017-2021 онуудад ажиллаж байсан бөгөөд Даатгалын тухай, Жолоочийн даатгалын тухай хуулиудыг хэрэгжүүлэх, жолоочийн хариуцлагын даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх, олон улсын жишигт нийцсэн жолоочийн хариуцлагын даатгалын тогтолцоог нэвтрүүлэх зэрэг ажилд үнэтэй хувь нэмрээ оруулсан.
Түүний ажилч хичээнгүй, шударга, хүнлэг, нөхөрсөг гэгээн дүр төрх бид бүхний сэтгэл зүрхэнд дурсагдах болно.
Талийгаачийн гэр бүл, ах дүү, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
АЛБАН ЖУРМЫН ДААТГАГЧДЫН ХОЛБОО