“ЮБИКАБ ХХК”-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

“ЮБИКАБ ХХК”-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2024-01-19 No Comments Мэдээ, мэдээлэл admin

Албан журмын даатгагчдын холбоо нь “Юбикаб ХХК”-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Энэхүү санамж бичиг нь “Даатгалын тухай хууль”, “Жолоочийн даатгалын тухай хууль”-д заасны дагуу даатгалын тохиолдлыг бууруулах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх Юбикаб-д бүртгэлтэй жолооч нарт чиглэсэн сургалт зохион байгуулах, Жолоочийн хариуцлагын даатгалын гэрээ байгуулахад хялбар шийдлийг хамтран бий болгох зорилготой юм.

Арга хэмжээнд “Албан журмын даатгагчдын холбоо”-ны Гүйцэтгэх захирал М.Өлзийбат, Даатгалын сангийн дарга С.Хишигзаяа, мэргэжилтэн Э.Төрболд, С.Ариунтуяа болон “Юбикаб ХХК”-ний Гүйцэтгэх захирал Н.Отгонбаяр, Үйл ажиллагааны захирал Д.Отгонбаяр нар оролцлоо.

About The Author

Жолоочийн хариуцлагын даатгалаар 2024 оны эхний 9 сард 26.8 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгожээ.                                                                                                                                                                                                 Та Жолоочийн хариуцлагын Албан Журмын даатгалын гэрээний мэдээллээ SMARTCAR, EBARIMT, E-MONGOLIA, AUTO BOX-с шалгах боломжтой.                                                                                      Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд даатгуулаагүй тээврийн хэрэгслийг ирэх 12 дугаар сарын 1-ний өдрөөс замын хөдөлгөөнд оролцуулахгүй.