Сургагч багш нарт зориулсан сургалт боллоо

Сургагч багш нарт зориулсан сургалт боллоо
2023-11-22 No Comments Мэдээ, мэдээлэл admin

Албан журмын даатгагчдын холбооноос Санхүүгийн зохицуулах хороо, Авто сургуулиудын сургалт арга зүйн төв” НҮТББ-тай хамтран Жолоодох эрхээ хасуулсан иргэдэд сургалтын үйл ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудын сургагч багш нарт зориулан “Жолоочийн хариуцлагын даатгал” сэдэвт сургалт, уулзалтыг 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Сургалтаар Санхүүгийн зохицуулах хорооны Даатгалын газрын референт Ц.Дашням “Эрсдэлийн удирдлага, даатгалын зарчим, Жолоочийн хариуцлагын даатгал, анхаарах асуудлууд, Албан журмын даатгагчдын холбооны Даатгалын сангийн дарга С.Хишигзаяа “Жолоочийн хариуцлагын даатгалын ач холбогдол”, “Даатгалын тохиолдлын үед авах арга хэмжээ”, Авто сургуулиудын сургалт аргазүйн төв /АСАТ/ НҮТББ-ын тэргүүн Б.Баярсайхан, Авто сургуулиудын сургалт аргазүйн талаар мэдээлэл өгч, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Уг арга хэмжээнд 24 байгууллагын удирдлага болон сургагч багш нар хамрагдлаа.

About The Author

Жолоочийн хариуцлагын даатгалаар 2024 оны эхний 9 сард 26.8 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгожээ.                                                                                                                                                                                                 Та Жолоочийн хариуцлагын Албан Журмын даатгалын гэрээний мэдээллээ SMARTCAR, EBARIMT, E-MONGOLIA, AUTO BOX-с шалгах боломжтой.                                                                                      Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд даатгуулаагүй тээврийн хэрэгслийг ирэх 12 дугаар сарын 1-ний өдрөөс замын хөдөлгөөнд оролцуулахгүй.