Нийтийн зорчигч тээврийн ажилтнуудад сургалт зохион байгууллаа
Нийтийн зорчигч тээврийн ажилтнуудад сургалт зохион байгууллаа
Албан журмын даатгагчдын холбооноос Санхүүгийн зохицуулах хороо, Тээврийн цагдаагийн алба, Монголын тээвэр холбоо, газрын тосны ажилтнуудын үйлдвэрчний эвлэлтэй хамтран “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-н 1,2,3 дугаар баазын ажилтан, жолооч нарт “Жолоочийн хариуцлагын даатгал, анхаарах асуудлууд” сэдвээр сургалтыг 2023 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтаар Санхүүгийн зохицуулах хорооны Даатгалын газрын референт Ц.Дашням “Эрсдлийн удирдлага, даатгалын зарчим”, Албан журмын даатгагчдын холбооны Даатгалын сангийн дарга С.Хишигзаяа “Жолоочийн хариуцлагын даатгалын ач холбогдол”, “Даатгалын тохиолдлын үед авах арга хэмжээ”, Ард даатгал ХХК-ны менежер Л.Энхпүрэв, Даатгалын бүтээгдхүүн үйлчилгээний тухай, Монголын криминологчдын холбооны УЗ дарга, доктор, профессор Б.Батзориг “Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх онолын асуудлууд”, Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтэс, цагдаагийн ахмад Б.Энхболд “Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх” зэрэг мэдээлэл өглөө.
Дээрх сургалт нь замын хөдөлгөөнд оролцогч, даатгуулагч нарт Даатгал болон жолоочийн даатгалд даатгуулахын ач холбогдол, даатгалын тохиолдол буюу зам тээврийн ослын үед авах арга хэмжээ, даатгагч, даатгуулагчийн хүлээх үүрэг зэрэг сэдвийн хүрээнд мэдээллийг өгч зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд чиглэсэн ач холбогдолтой сургалт боллоо.