УДИРДАХ АЛБАН ТУШААЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
УДИРДАХ АЛБАН ТУШААЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
Албан журмын даатгагчдын холбооны Гүйцэтгэх захирлын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Сонгон шалгаруулалтыг Удирдах зөвлөлийн даргын 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр баталсан “Албан журмын даатгагчдын холбооны удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулах журам”-ын дагуу зохион байгуулна.
НЭГ. ДАРААХ БОЛЗОЛ, ШААРДЛАГЫГ ХАНГАСАН ИРГЭН ШАЛГАЛТАД БҮРТГҮҮЛНЭ.
1. Банк, санхүү, нягтлан бодох бүртгэл, эдийн засаг, хууль эрх зүйн чиглэлийн магистр ба түүнээс дээш зэрэгтэй, тухайн салбарт 5-аас доошгүй жил ажилласан мэргэжлийн дадлага туршлагатай байх; 2. Санхүүгийн салбарт 8-аас доошгүй жил, үүнээс удирдах албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан байх;
3. Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;
4. Эрх бүхий албан тушаалтнаар нь ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон бол энэ нь нэр дэвшигчээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй болох нь нотлогдсон байх;
5. Зөрчлийн улмаас санхүүгийн байгууллагын тусгай зөвшөөрөл хүчингүй болох үед эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноос хойш гурван жил өнгөрсөн байх;
6. Санхүүгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагад эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байх үедээ зөрчлийн шийтгэл хүлээсэн бол үүнээс хойш нэг жил өнгөрсөн байх;
7. Сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал хашаагүй байх;
8. Даатгалын компанийн хувьцааны тав ба түүнээс дээш хувийг дангаар болон хамаарал бүхий этгээдийн хамт эзэмшдэггүй байх;
9. Өөрөө эсхүл хамаарал бүхий этгээд нь сүүлийн 2 жил даатгалын компанид ажил, албан тушаал эрхлээгүй байх; /компани нь Компанийн нэгдэлд хамаарагдаж байгаа бол нэгдлийн бусад хуулийн этгээдэд ажил, албан тушаал сүүлийн 2 жил эрхлээгүй байх./
10. Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаал, эдийн засгийн болон терроризм, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, тэдгээрийг санхүүжүүлэх, хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээгээгүй, эсхүл хүлээж байгаагүй байх.
ХОЁР. БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
1. Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл, хүсэлт;
2. Анкет
3. Иргэний үнэмлэхийн хуулбар;
4. 4х6 см хэмжээтэй 2 хувь цээж зураг;
5. Оршин суугаа газрын тодорхойлолт;
6. Боловсролын диплом, үнэмлэх, гэрчилгээг нотариатаар баталгаажуулсан хуулбар; мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол гэрчлэх баримт бичиг;
7. Төрийн үйлчилгээний цахим системээс нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт; /Ажилласан бүх хугацааны/
8. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тухай тодорхойлолт;
9. “Зөрчлийн улмаас банкны тусгай зөвшөөрөл хүчингүй болох үед эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан эсэх талаарх” болон “Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй” тухай Монголбанкны тодорхойлолт;
10. “Эрх бүхий албан тушаалтнаар нь ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь тухайн этгээдээс аливаа хэлбэрээр шалтгаалсан эсэх тухай” шүүхийн лавлагаа,
11. “Зөрчлийн улмаас банкны тусгай зөвшөөрөл хүчингүй болох үед эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан эсэх талаарх” Монголбанкны тодорхойлолт.
12. Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 344 дүгээр тогтоолоор батлагдсан “Тохиромжтой этгээдийг тодорхойлох асуулга”-ыг бөглөн ирүүлэх;
13. Горилж буй албан тушаалын дагуу өөрийн хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө;
14. Өмнөх ажлын газрын тодорхойлолт /тодорхойлолтод сүүлийн нэг жилийн хугацаанд захиргааны хариуцлага хүлээсэн эсэх талаар дурдана./, албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн шийдвэрийн хуулбар;
Жич:Шалгалт зохион байгуулах комисс шаардлагатай гэж үзвэл нэмэлт материал шаардах эрхтэй болохыг анхаарна уу.
ГУРАВ. СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ҮЕ ШАТ
1. Нэр дэвшигчийн ирүүлсэн материалд нь үндэслэн гүйцэтгэх захирлын албан тушаалд тавигдах шаардлагыг хангаж байгаа эсэхийг нягтлах;
2. Сорилын шалгалт;
3. Ярилцлагын шалгалт;
ДӨРӨВ.СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө-17 Гэрэгэ тауэр 12 давхар, Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Б.Соёлмаа, Утас: 99085584
ТАВ. МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА
Сонгон шалгаруулалтад оролцох иргэний материалыг 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 17:00 цаг хүртэл ажлын цагаар хүлээн авна. Материалыг өөрийн биеэр эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр битүүмжлэн ирүүлэх шаардлагатай.