Холбооны гишүүдэд
Холбооны гишүүдэд
МӨНГӨ УГААХ БОЛОН ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭРХ 2022 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ АСУУЛГА ИРҮҮЛЭХ ТУХАЙ
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-4.1.10-д заасан мэдээлэх үүрэгтэй этгээдийн үйл ажиллагаанд энэ хуулиар болон Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулиар хүлээсэн үүргийн биелэлтийг хангуулах чиглэлд Санхүүгийн зохицуулах хорооноос хяналт шалгалтыг эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хэрэгжүүлдэг.
Энэ хүрээнд,Санхүүгийн зохицуулах хороо нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулиар мэдээлэх үүрэг хүлээсэн зохицуулалттай салбарын этгээдүүдийн эрсдэлийг үнэлж дүн шинжилгээ хийх, тус бүрд эрсдэлийн профайл үүсгэх, зайны эрчимжүүлсэн хяналт шалгалтыг хэрэгжүүлж, газар дээрх хяналт шалгалтын цар хүрээг тогтоох зорилгоор “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх эрсдэлийн үнэлгээний асуулга”-ыг цахим хэлбэрээр хагас болон бүтэн жилээр авч байгаа юм.
Энэ хүрээнд,Санхүүгийн зохицуулах хороо нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулиар мэдээлэх үүрэг хүлээсэн зохицуулалттай салбарын этгээдүүдийн эрсдэлийг үнэлж дүн шинжилгээ хийх, тус бүрд эрсдэлийн профайл үүсгэх, зайны эрчимжүүлсэн хяналт шалгалтыг хэрэгжүүлж, газар дээрх хяналт шалгалтын цар хүрээг тогтоох зорилгоор “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх эрсдэлийн үнэлгээний асуулга”-ыг цахим хэлбэрээр хагас болон бүтэн жилээр авч байгаа юм.
Эрсдэлийн үнэлгээний асуулгыг бөглөж ирүүлэхгүй байх, алдаатай байх, дутуу, худал бөглөх, хугацаа хоцроох зэрэг нь тухайн мэдээлэх үүрэгтэй этгээдийг эрсдэл өндөртэй гэж үзэж газар дээрх хяналт шалгалтын давтамжийг нэмэгдүүлэх, нэмэлт мэдээлэл шаардах үндэслэл болдог.
Түүнчлэн тухай бүр мэдэгдэл, улсын байцаагчийн албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар хүргүүлж, биелэлтийг ханган ажиллаагүй этгээдийн зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох арга хэмжээг авч хэрэгжүүлэхээс гадна Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.29.11-д “Мэдээлэх үүрэгтэй этгээдийн хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих зорилгоор баримт, тайлан, мэдээлэл, тайлбар гаргуулан авах талаар хуульд заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд саад учруулсан, хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, биелүүлэхгүй байхыг уриалсан, шаардсан мэдээллийг цаг хугацаанд нь гаргаж өгөөгүй, хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдсон нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасныг үндэслэн холбогдох арга хэмжээ авахыг Санхүүгийн зохицуулах хорооноос анхааруулж байна.
Хорооноос аливаа үйлчилгээ авахад мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээний дүгнэлт гаргадаг бөгөөд эрсдэлийн үнэлгээний асуулгыг ирүүлээгүй бол аливаа зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл болдог ба асуулгыг нөхөж ирүүлэх боломжгүй буюу хүлээн авах хугацааг дахин сунгах боломжгүй болохыг сануулж байна.
Иймд Холбооны гишүүд мэдээлэх үүрэгтэй этгээд Та бүхэн 2022 оны жилийн эцсийн “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх эрсдэлийн үнэлгээний асуулга”-ыг доорх холбоосоор татан авч 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор үнэн зөв, бүрэн гүйцэт бөглөж Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлэхийг та бүхэнд мэдээллэж байна.
Жич: Та асуулгыг ирүүлэхдээ өөрийн байгууллагын Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх дотоод хяналтын хөтөлбөрийг, баталсан тушаалын цахим хувийн хамт ирүүлэх шаардлагатай болохыг анхааруулж байна.
Салбарын нэр тус бүр дээр дарахад асуулга автоматаар татагдах бөгөөд холбогдох цахим шууданд 2022 оны жилийн эцсийн байдлаар /өссөн дүнгээр/ бөглөж ирүүлнэ үү.
Шаардлагатай нэмэлт мэдээллийг доорх и-мэйл хаяг болон amlctf@frc.mn, мөн 51-261112 болон 51-261113 утсаар холбогдож лавлана уу.
Даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчид: ins_amlcft@frc.mn
Албан журмын даатгагчдын холбоо