Жолоочийн хариуцлагын даатгалын АШИГ хэний халаасанд ордог вэ?

Жолоочийн хариуцлагын даатгалын АШИГ хэний халаасанд ордог вэ?
2021-01-06 No Comments Мэдээ, мэдээлэл admin

Улсын хэмжээнд 1.1 сая орчим автомашин бий гэсэн статистик бий. Эдгээр авто машиныг жолоодож, хөдөлгөөнд оролцохын тулд иргэн таны заавал хийх ёстой, хуулиар хүлээсэн нэг үүрэг бол Жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдах. Энэ даатгалын гол утга учир нь ирээдүйд гарч болох ослоос хохирогчдыг хамгаалах юм. 1920-иод оноос АНУ-д бий болсон энэ даатгалын хэлбэрийг дэлхийн 180 гаруй улс хэрэгжүүлж байна.

Манай улсын хувьд 2011 онд УИХ-аар Жолоочийн даатгалын тухай хуулийг баталж, 2012 оны эхний өдрөөс мөрдөж эхэлсэн. Өдгөө хууль мөрдөгдөөд 9 дэх жилдээ хэрэгжиж байна.

Хуулийн хамгийн гол зорилго нь авто замын хөдөлгөөнд оролцогчдын эрх ашиг юм. Тодруулбал, энэ хуулиар жолооч бүрийг даатгалд хамруулж, зам тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулна.

Сүүлийн жилүүдэд энэ хуулийн дээрх гол зорилгоосоо “хазайсан” тухай байр суурийг мэргэжлийнхэн хэлэх болсон. Тэд 2012 оны хууль “үүргээ биелүүлсэн”, одоо шинэчлэх шаардлагатай гэж үзэж байгаа юм.

(Нийтлэлийг дэлгэрэнгүй ЭНД дарж уншина уу)

About The Author

Жолоочийн хариуцлагын даатгалаар 2024 оны эхний 9 сард 26.8 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгожээ.                                                                                                                                                                                                 Та Жолоочийн хариуцлагын Албан Журмын даатгалын гэрээний мэдээллээ SMARTCAR, EBARIMT, E-MONGOLIA, AUTO BOX-с шалгах боломжтой.                                                                                      Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд даатгуулаагүй тээврийн хэрэгслийг ирэх 12 дугаар сарын 1-ний өдрөөс замын хөдөлгөөнд оролцуулахгүй.