Жолоочийн хариуцлагын даатгал “Гэрэгэ киоск”-д нэвтэрлээ.
Жолоочийн хариуцлагын даатгал “Гэрэгэ киоск”-д нэвтэрлээ.
Албан журмын даатгагчдын холбоо болон Асимон брокерс ХХК нар хамтран Гэрэгэ киоскоор дамжуулан Монголд анх удаа цахим зуучлалыг нэвтрүүлснээр жолоочийн даатгалын үйлчилгээг түргэн шуурхай авах боломжтой болж байна.
Цаасан суурьтай үйл явцыг аюулгүй цахим үйл явц болгон Гэрэгэ киоскт нэвтрүүлснээр цаг хугацаа хэмнэх төдийгүй үр ашиг, хөдөлмөрийн бүтээмж, хамтын ажиллагаа нэмэгдэх юм.
Даатгуулагч та өөрт ойрхон байрлах Гэрэгэ киоскыг ашиглан жолоочийн даатгалын үйлчилгээг олон шат дамжлага, хүнд сурталгүйгээр авах боломжтой бөгөөд Танд иргэний үнэмлэх, төлбөрийн карт тань байхад л хангалттай.
Гэрэгэ киоск нь Улаанбаатар хот болон 5 аймагт нийт 53 байршилд 83 киоск машинаар үйлчилгээ үзүүлж байна.
Та өөрийн сонгосон дурын даатгалын компанидаа жолоочийн хариуцлагын албан журмын даатгалаа хийлгэх боломжтой юм.