САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО “Тогтоолын хэрэгжилтийг хангах тухай”
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО “Тогтоолын хэрэгжилтийг хангах тухай”
Хорооны 2018 оны 211 дүгээр тогтоолоор баталсан “Жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тооцох итгэлцүүр хэрэглэх журам”-д Хорооны 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 165 дугаар тогтоолоор, Хорооны 2018 оны 212 дугаар тогтоолоор баталсан “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын мэдүүлгийн маягт, гэрээний стандарт загвар”-т Хорооны 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 166 дугаар тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт оруулж, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэн Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр бүртгүүлсэн.
Иймд Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 67.2-т тус тус заасны дагуу дээрх нэмэлт, өөрчлөлтүүд нь 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөх бөгөөд танай холбоо нь гишүүн даатгалын компаниудын хамт тус тогтоолуудын хэрэгжилтийг хангаж, мөрдөж ажиллахыг үүгээр мэдэгдье.
Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн 3947, 3948 дугаарт тус тус бүртгэгдсэн Хорооны 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 165, 166 дугаар тогтоолуудын хуулбартай энд дарж танилцана уу.