САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА Д.БАЯРСАЙХАН АЛБАН ЖУРМЫН ДААТГАГЧДЫН ХОЛБООНД ҮҮРЭГ ӨГЛӨӨ

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА Д.БАЯРСАЙХАН АЛБАН ЖУРМЫН ДААТГАГЧДЫН ХОЛБООНД ҮҮРЭГ ӨГЛӨӨ
2020-04-02 No Comments Мэдээ, мэдээлэл admin

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан болон бусад удирдлагууд Албан журмын даатгагчдын холбооны үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа.

Тус холбооноос Жолоочийн даатгалын тухай хуулийн хэрэгжилт, жолоочийн даатгалын мэдээллийн сан, жолоочийн даатгалын сан болон шуурхай албаны үйл ажиллагаа, даатгалын нөхөн төлбөрийн талаар мэдээллийг хийсэн бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагууд мэдээлэлтэй холбоотойгоор гишүүн даатгалын компаниудтай хэрхэн хамтран ажиллаж байгаа болон холбооны үйл ажиллагааны талаар зарим тайлбарыг авсан болно.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан тус холбоонд гишүүн байгууллагууд болон бусад мэргэжлийн холбоодын санал, санаачлагыг хүлээн авч, асуудлыг шуурхай шийдвэрлэх, тэдгээрийн уялдаа холбоог хангаж, нягт хамтран ажиллах, үйлчилгээг тэгш хүргэж байх үүргийг өгч, цаашид жолоочийн даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлчилгээг сайжруулах ажлыг эрчимжүүлэхийг даалгаж, өгөгдсөн үүрэг даалгаварт хяналт тавьж ажиллахыг мэдэгдлээ.

Мөн түүнчлэн жолоочийн даатгалын үйл ажиллагаатай холбоотой зарим журам, зааварт өөрчлөлт оруулах асуудлыг 2020 оны 4 дүгээр сарын эхний Хорооны хуралдаанаар оруулж хэлэлцүүлэхийг холбогдох газарт үүрэг болгосон.

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

About The Author

Жолоочийн хариуцлагын даатгалаар 2024 оны эхний 9 сард 26.8 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгожээ.                                                                                                                                                                                                 Та Жолоочийн хариуцлагын Албан Журмын даатгалын гэрээний мэдээллээ SMARTCAR, EBARIMT, E-MONGOLIA, AUTO BOX-с шалгах боломжтой.                                                                                      Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд даатгуулаагүй тээврийн хэрэгслийг ирэх 12 дугаар сарын 1-ний өдрөөс замын хөдөлгөөнд оролцуулахгүй.