Шуурхай алба
- Даатгалын тухай хуулийн 121.3.2-д заасан даатгагч, даатгуулагч, хохирогч, иргэнээс даатгалын тохиолдлын талаарх мэдээллийг хүлээн авч, даатгалын тохиолдлыг шуурхай үнэн зөв тодорхойлох боломжийг даатгагч, даатгуулагч, хохирогчид бүрдүүлэх чиг үүрэг бүхий шуурхай алба,
- Жолоочийн даатгалын тухай хуулийн 15.2-д заасан Даатгалын тохиолдлын талаарх мэдээллийг хүлээн авсан даруйд даатгагч, шуурхай алба нь даатгалын тохиолдол болсон газарт төлөөлөгчөө шуурхай илгээх үүрэгтэй, 25.2-д заасан жолоочоос шалтгаалан гарсан зам тээврийн ослын талаарх мэдээллийг даатгуулагч, даатгагч, жолооч, хохирогч-иргэнээс хүлээн авч даатгалын тохиолдлын үзлэг хийх, хохирлыг үнэн зөв тодорхойлох боломжийг бүрдүүлэх,
- Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 01 сарын 21-ний өдөр баталсан “Албан журмын даатгагчдын холбооны шуурхай албаны ажиллах журам”-д заасан чиг үүргийг хэрэгжүүлэх,
- Даатгалын тохиолдлын буруутай этгээдэд жолоочийн даатгалын сангаас олгосон нөхөн төлбөрийг буцаан нэхэмжилж санд төвлөрүүлэх,
- Зам дээр болон камерын хяналт шалгалтыг холбогдох байгууллагатай хамтарч зохион байгуулж, даатгалын тохиолдлыг хянах үйл ажиллагааг сайжруулах, жолоочийн албан журмын даатгалын хамрагдалтыг нэмэгдүүлэх,
- Зам тээврийн ослыг бууруулахад чиглэсэн сургалт, сурталчилгаа явуулах,
-
Шуурхай албаны бүтэц бүрэлдэхүүн
Шуурхай албаны үйлчилгээний зөвлөх – 1
- Салбарын менежер-20
ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН ДУУДЛАГА ХҮЛЭЭН АВАХ НЭГДСЭН СИСТЕМ
АЛБАН ЖУРМЫН ДААТГАГЧДЫН ХОЛБООНЫ ШУУРХАЙ АЛБАНААС ДААТГАЛЫН КОМПАНИ, ДААТГУУЛАГЧ, ИРГЭД, ААН-ҮҮДЭД ҮЙЛЧЛЭХ СХЕМ
Жолоочийн хариуцлагын даатгалаар 2024 оны эхний 9 сард 26.8 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгожээ. Та Жолоочийн хариуцлагын Албан Журмын даатгалын гэрээний мэдээллээ SMARTCAR, EBARIMT, E-MONGOLIA, AUTO BOX-с шалгах боломжтой. Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд даатгуулаагүй тээврийн хэрэгслийг ирэх 12 дугаар сарын 1-ний өдрөөс замын хөдөлгөөнд оролцуулахгүй.