“Албан журмын даатгагчдын холбоо” ГҮТББ нь дараах чиг үүргийг хэрэгжүүлэх гэрээт хуульч-ийг сонгон шалгаруулж байна.  Гүйцэтгэх үндсэн үүрэг:   Даатгалын сангаас  хохирогчид олгосон нөхөн төлбөрийг буруутай иргэн, хуулийн этгээдээс хууль тогтоомжийн хүрээнд, хугацаа хэтэрсэн өр төлбөр, авлагыг буцаан нэхэмжлэх ажиллагааг зохион байгуулах  Шүүхийн болон хууль хяналтын бусад байгууллагын журмаар хугацаа хэтэрсэн өр төлбөр, авлага барагдуулах ажиллагааг бие даан зохион байгуулж, эргэн төлөлтийг хангах  Холбоог төлөөлөн шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох, хяналт тавих  Өр барагдуулахтай холбоотой  хэлцэл, хэлэлцээр хийх,  гэрээ байгуулах  Авлагын эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр эрх зүйн зөвлөгөө өгөх  Холбогдох гэрээ, албан бичиг болон бусад эрх зүйн баримт бичгийг боловсруулах, хянах, хууль тогтоомжийн нийцлийг хангах   Тавигдах шаардлага:  Эрх зүйч, хуульч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй  Монголын Хуульчдын Холбооны гишүүн   Мэргэжлээрээ 5 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай  Авлага барагдуулахтай холбоотой нэхэмжлэл гаргах, эрх зүйн баримт бичиг боловсруулах,  шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож  байсан туршлагатай  Иргэний эрх зүй, гэрээний эрх зүйн мэдлэг сайтай, практикт хэрэгжүүлэх чадвартай   Санхүү, Эдийн засаг, Даатгалын салбарын мэдлэгтэй байх  Эрх зүйн дүгнэлт гаргах, хэлэлцээр хийх, асуудал шийдвэрлэх  Хариуцлагатай, ёс зүйтэй, нягт нямбай, харилцааны өндөр ур чадвартай  Нэмэлт шаардлага:  /Хангасан тохиолдолд давуу тал болно/  Даатгалын салбарт ажиллаж байсан туршлагатай  Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан туршлагатай  Авлага барагдуулах бодит кейсүүд дээр  ажиллаж, үр дүнтэй шийдвэрлэж байсан туршлагатай   Ажлын нөхцөл:  Гэрээт хэлбэрээр хамтран ажиллана  Уян хатан цагийн зохицуулалт  Гүйцэтгэлд суурилсан урамшууллын тогтолцоотой   Бүрдүүлэх материал:  Анкет   Мэргэжлийн диплом, гэрчилгээний хуулбар  Монголын Хуульчдын Холбооны  гишүүний гэрчилгээний хуулбар  Иргэний үнэмлэхний хуулбар   Ажлын туршлагын товч танилцуулга  Шийдвэрлэсэн кейсүүдийн талаарх мэдээлэл  Материал хүлээн авах:  📅 Хугацаа: 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 17:00 цаг хүртэл 📧 Цахим хаяг: info@ami.mn 📞 Холбоо барих: 70101177, 70001277