ХАЯГ :
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө – 17, Гэрэгэ тауэр 12 давхар
ЦАХИМ ХАЯГ :
info@ami.mn
ХОЛБОО БАРИХ :
1800-1177, 70101177, 70001277

Мэдээ, мэдээлэл

ГЭРЭЭТ ХУУЛЬЧ

songon shalgaruulalt

“Албан журмын даатгагчдын холбоо” ГҮТББ нь дараах чиг үүргийг хэрэгжүүлэх гэрээт хуульч-ийг сонгон шалгаруулж байна. 

Гүйцэтгэх үндсэн үүрэг: 

  •  Даатгалын сангаас  хохирогчид олгосон нөхөн төлбөрийг буруутай иргэн, хуулийн этгээдээс хууль тогтоомжийн хүрээнд, хугацаа хэтэрсэн өр төлбөр, авлагыг буцаан нэхэмжлэх ажиллагааг зохион байгуулах 
  • Шүүхийн болон хууль хяналтын бусад байгууллагын журмаар хугацаа хэтэрсэн өр төлбөр, авлага барагдуулах ажиллагааг бие даан зохион байгуулж, эргэн төлөлтийг хангах 
  • Холбоог төлөөлөн шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох, хяналт тавих 
  • Өр барагдуулахтай холбоотой  хэлцэл, хэлэлцээр хийх,  гэрээ байгуулах 
  • Авлагын эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр эрх зүйн зөвлөгөө өгөх 
  • Холбогдох гэрээ, албан бичиг болон бусад эрх зүйн баримт бичгийг боловсруулах, хянах, хууль тогтоомжийн нийцлийг хангах  

Тавигдах шаардлага: 

  • Эрх зүйч, хуульч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй 
  • Монголын Хуульчдын Холбооны гишүүн  
  • Мэргэжлээрээ 5 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай 
  • Авлага барагдуулахтай холбоотой нэхэмжлэл гаргах, эрх зүйн баримт бичиг боловсруулах,  шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож  байсан туршлагатай 
  • Иргэний эрх зүй, гэрээний эрх зүйн мэдлэг сайтай, практикт хэрэгжүүлэх чадвартай  
  • Санхүү, Эдийн засаг, Даатгалын салбарын мэдлэгтэй байх 
  • Эрх зүйн дүгнэлт гаргах, хэлэлцээр хийх, асуудал шийдвэрлэх 
  • Хариуцлагатай, ёс зүйтэй, нягт нямбай, харилцааны өндөр ур чадвартай 

Нэмэлт шаардлага:  /Хангасан тохиолдолд давуу тал болно/ 

  • Даатгалын салбарт ажиллаж байсан туршлагатай 
  • Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан туршлагатай 
  • Авлага барагдуулах бодит кейсүүд дээр  ажиллаж, үр дүнтэй шийдвэрлэж байсан туршлагатай  

Ажлын нөхцөл: 

  • Гэрээт хэлбэрээр хамтран ажиллана 
  • Уян хатан цагийн зохицуулалт 
  • Гүйцэтгэлд суурилсан урамшууллын тогтолцоотой  

Бүрдүүлэх материал: 

  • Анкет  
  • Мэргэжлийн диплом, гэрчилгээний хуулбар 
  • Монголын Хуульчдын Холбооны  гишүүний гэрчилгээний хуулбар 
  • Иргэний үнэмлэхний хуулбар  
  • Ажлын туршлагын товч танилцуулга 
  • Шийдвэрлэсэн кейсүүдийн талаарх мэдээлэл 

Материал хүлээн авах: 

📅 Хугацаа: 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 17:00 цаг хүртэл
📧 Цахим хаяг: info@ami.mn
📞 Холбоо барих: 70101177, 70001277 

Жолоочийн хариуцлагын Албан Журмын даатгалын гэрээний мэдээллээ SMARTCAR, EBARIMT, E-MONGOLIA, AUTO BOX-с шалгах боломжтой.                                                    2026 оны I улирлын байдлаар нэр дурдсан гэрээнд 421 жолооч нэмэгдэж, 1,7 сая төгрөгийн хураамж төлжээ.                                                   2026 оны I улирлын байдлаар цахимаар 40346 гэрээ хийгдээд байна.                                                   2026 оны I улирлын байдлаар хүчинтэй гэрээ дуусахаас өмнөх 30 хоногт багтааж хийсэн гэрээний тоо 12053 болж 993.4 сая төгрөгт хүрчээ.                                                   Албан журмын даатгагчдын холбооны 1800-1177 лавлах утсанд 2026 оны хоёрдугаар сард 295 дуудлага ирснийг шийдвэрлэв.

Жолоочийн хариуцлагын Албан Журмын даатгалын гэрээний мэдээллээ SMARTCAR, EBARIMT, E-MONGOLIA, AUTO BOX-с шалгах боломжтой.                                                    2026 оны I улирлын байдлаар нэр дурдсан гэрээнд 421 жолооч нэмэгдэж, 1,7 сая төгрөгийн хураамж төлжээ.                                                   2026 оны I улирлын байдлаар цахимаар 40346 гэрээ хийгдээд байна.                                                   2026 оны I улирлын байдлаар хүчинтэй гэрээ дуусахаас өмнөх 30 хоногт багтааж хийсэн гэрээний тоо 12053 болж 993.4 сая төгрөгт хүрчээ.                                                   Албан журмын даатгагчдын холбооны 1800-1177 лавлах утсанд 2026 оны хоёрдугаар сард 295 дуудлага ирснийг шийдвэрлэв.