
Монгол, Зөвлөлтийн хувь нийлүүлсэн байгууллагуудыг Монгол улсад шилжүүлэн авах тохиролцоо хийгдсэний дагуу БНМАУ-д үйл ажиллагаа явуулж байсан ЗХУ-ын даатгалын газар “Аюулаас хамгаалах газар”-ыг шилжүүлэн авчээ. “…Энэ газар нь зарлагыг өөрийн орлогоор гүйцэтгэх журамтай бөгөөд Сангийн яамны ерөнхий удирдлага хяналтын доор ажиллавал зохино” гэж заажээ.
Үүнээс хойш 92 жилийн хугацаанд даатгалын салбар санхүүгийн зах зээлийн бие даасан нэгж болон хөгжиж байна. Өдгөө даатгалын компанийн тоо 23-д хүрсэн бол зах зээлийн нийт хөрөнгийн тоо 840,5 тэрбумд хүрчээ.

