ХАЯГ :
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө – 17, Гэрэгэ тауэр 12 давхар
ЦАХИМ ХАЯГ :
info@ami.mn
ХОЛБОО БАРИХ :
1800-1177, 70101177, 70001277

Мэдээ, мэдээлэл

Монгол Улсад даатгалын тогтолцоо үүсэж хөгжсөний 92 жилийн ой тохиож байна

Dark Blue and Gold Classic Gold Wedding Invitation Card (12)
Монгол Улсад даатгалын салбар үүсэж хөгжсөний 92 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Энэ онд мөн Албан журмын даатгагчдын холбооны 15 жилийн ой тохиож байгаа бөгөөд холбоо нь ойн хүрээнд “Insurtech 2026” форумын салбарын байгууллагуудтай хамтран амжилттай зохион байгуулж, даатгалын салбарын дараагийн үеийг инноваци, технологиор баяжуулан хамтын хүчээр цогцлоох уриа, зорилгыг дэвшүүлэн ажиллаж байна.
Мөн тус холбоо нь даатгалын салбарын 92 жилийн ойн босгон дээр Даатгалын мэдээлэл солилцох, зэрэглэл тогтоох Азийн форумын албан ёсны гишүүнээр элсэж, Монгол Улсын даатгалын салбарыг бүс нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах, хамтын ажиллагаагаа тэлэх боломжийг нэмэгдүүлж чадсанаараа онцлог байв.
Даатгалын салбарын түүхэн товчоо
1934 оны 11 сарын 24-ний энэ өдөр  БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор Улсыг аюулаас хамгаалах газар нэртэйгээр үндэсний анхны арилжааны даатгалын байгууллага үүсэн байгуулагдсан түүхтэй.

Монгол, Зөвлөлтийн хувь нийлүүлсэн байгууллагуудыг Монгол улсад шилжүүлэн авах тохиролцоо хийгдсэний дагуу БНМАУ-д үйл ажиллагаа явуулж байсан ЗХУ-ын даатгалын газар “Аюулаас хамгаалах газар”-ыг шилжүүлэн авчээ. “…Энэ газар нь зарлагыг өөрийн орлогоор гүйцэтгэх журамтай бөгөөд Сангийн яамны ерөнхий удирдлага хяналтын доор ажиллавал зохино” гэж заажээ.

Үүнээс  хойш 92 жилийн хугацаанд даатгалын салбар санхүүгийн зах зээлийн бие даасан нэгж болон хөгжиж байна. Өдгөө  даатгалын компанийн тоо 23-д хүрсэн бол зах зээлийн нийт хөрөнгийн тоо 840,5 тэрбумд хүрчээ.

Жолоочийн хариуцлагын Албан Журмын даатгалын гэрээний мэдээллээ SMARTCAR, EBARIMT, E-MONGOLIA, AUTO BOX-с шалгах боломжтой.                                                    2026 оны 3-р улирлын байдлаар нэр дурдсан гэрээнд 1631 жолооч нэмэгдэж, 7,9 сая төгрөгийн хураамж төлжээ.                                                   2026 оны 3-р улирлын байдлаар цахимаар 166625 гэрээ хийгдээд байна.                                                   2026 оны 3-р улирлын  байдлаар хүчинтэй гэрээ дуусахаас өмнөх 30 хоногт багтааж хийсэн гэрээний тоо 79004 болж 4.6 тэрбум төгрөгт хүрчээ.                                                   Албан журмын даатгагчдын холбооны 1800-1177 лавлах утсанд 2026 оны 3-р улирлын байдлаар 2491 дуудлага ирснийг шийдвэрлэв.                                         Даатгуулагч та 1800-1177 дугаараас Ипотекийн даатгалын мэдээлэл, лавлагааг авах боломжтой боллоо.