“InsurTech 2026” форумын үеэр “Risk Mapping” platform powered by Monre Insurance төслийг Албан журмын даатгагчдын холбоо болон Монголын Даатгалын Холбоонд амжилттай шилжүүлж, төсөл шилжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.
Ингэснээр уг платформыг тус холбоодын гишүүн даатгалын байгууллагууд нээлттэй ашиглах боломжтой болно. Энэ нь Монгол Улсын нутаг дэвсгэр дэх эрсдэлийн мэдээллийг иргэд, бизнес эрхлэгчдэд хүртээмжтэй болгох, эрсдэлээс урьдчилан сэргийлэх соёлыг төлөвшүүлэх, даатгалын салбарын хамтын хөгжлийг дэмжихэд чухал алхам болж байна.
“Эрсдэлийн газрын зураглал” болох Riskmapping платформоор Монгол Улсын нутагт дэвсгэрт учирч буй бүхий л эрсдэлийн өгөгдөл, мэдээллийг газрын зурагт оруулж түүнийг хүсэлт гаргасан байгууллага, иргэд дундаа ашиглан өөрийн өдөр тутмын амьдралын хэв маяг болон бизнесийн үйл ажиллагааны эрсдэлийг удирдан явуулах боломжтой юм.


