ХАЯГ :
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө – 17, Гэрэгэ тауэр 12 давхар
ЦАХИМ ХАЯГ :
info@ami.mn
ХОЛБОО БАРИХ :
1800-1177, 70101177, 70001277

Мэдээ, мэдээлэл

default

Албан журмын даатгагчдын холбоо өнөөдөр/2026.10.14/ гишүүн даатгалын компаниудын ипотекийн даатгал хариуцсан ажилтнуудад зориулсан сургалт зохион байгууллаа.

Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 66 дугаар тогтоолоор батлагдсан «Даатгалын багц дүрэм»-ийн дагуу даатгагч ипотекийн даатгалын мэдээллээ Холбооны загвар, зааврын дагуу Холбоонд тогтмол нийлүүлэх үүрэгтэй. Энэ мэдээллийг ипотекийн даатгалын хэрэгцээ, зах зээлийн цар хүрээ, эрсдэлийг тодорхойлох, гамшгийн эрсдэлийг удирдахад ашигладаг.

Сургалтаар ипотекийн даатгалын дээрх мэдээллийг МИИС системд илгээж буй одоогийн нөхцөл байдлыг тоо баримтаар танилцуулав. Өнөөдрийн байдлаар Даатгалын мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй 20 даатгагчаас 12 нь мэдээлэл илгээж, нийт 78,500 гаруй гэрээ бүртгэгдсэн байна. Гэвч мэдээлэл тогтмол ирэхгүй, ирүүлж буй тоог текстээр бичих, гэрээний дугаар эвдрэх, утга буруу баганад орох, регистр, хаяг дутуу бөглөх зэрэг түгээмэл алдаа байна. Ялангуяа барьцаа хөрөнгийн гэрээний 90 гаруй хувьд хаяг бөглөгдөөгүй тул гамшгийн эрсдэлийг байршлаар нь тооцох боломжгүй байгаа юм.

Тиймээс сургалтад оролцогчдод мэдээллийг хэрхэн алдаагүй, цаг тухайд нь нийлүүлэх, нэгэнт алдаатай мэдээлэл орсон бол түүнийг хэрхэн засаж залруулах тал дээр арга зүйн зөвлөгөө өгч, санал солилцов.

default
default
default

Жолоочийн хариуцлагын Албан Журмын даатгалын гэрээний мэдээллээ SMARTCAR, EBARIMT, E-MONGOLIA, AUTO BOX-с шалгах боломжтой.                                                    2026 оны 3-р улирлын байдлаар нэр дурдсан гэрээнд 1631 жолооч нэмэгдэж, 7,9 сая төгрөгийн хураамж төлжээ.                                                   2026 оны 3-р улирлын байдлаар цахимаар 166625 гэрээ хийгдээд байна.                                                   2026 оны 3-р улирлын  байдлаар хүчинтэй гэрээ дуусахаас өмнөх 30 хоногт багтааж хийсэн гэрээний тоо 79004 болж 4.6 тэрбум төгрөгт хүрчээ.                                                   Албан журмын даатгагчдын холбооны 1800-1177 лавлах утсанд 2026 оны 3-р улирлын байдлаар 2491 дуудлага ирснийг шийдвэрлэв.                                         Даатгуулагч та 1800-1177 дугаараас Ипотекийн даатгалын мэдээлэл, лавлагааг авах боломжтой боллоо.