Албан журмын даатгагчдын холбооны төлөөлөл Монголын хуульчдын холбооны удирдлагуудтай хамтран ажиллах, хоёр салбарын мэргэжилтнүүдэд зориулсан сургалт, судалгааг өргөжүүлэх чиглэлээр уулзаж, санал солилцов.
Уулзалтаар холбоод хамтран даатгалын салбараар мэргэшсэн хуульчдыг бэлтгэх, нөгөө талаас хуульчдад зориулсан даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээг ажил, мэргэжлийн онцогтой уялдуулан хөгжүүлэх, даатгалын салбарын эрх зүйн шинэчлэлийг цаг үетэйгээ уялдсан, илүү боловсронгуй болгох чиглэлээр мэдээлэл солилцож, хамтран ажиллахаар боллоо.
Монголын хуульчдын холбоо нь 7000 гаруй гишүүдийг өөртөө нэгтгэсэн, заавал гишүүнчлэлтэй, хараат бус, нийтийн эрх зүйн хуулийн этгээд юм.


