Албан журмын даатгагчдын холбооны мэргэжилтнүүд монголын даатгалын салбарын андеррайтеруудын мэдлэг, ур чадварыг олон улсын түвшинд хүргэх зорилготой “Эд хөрөнгө, хариуцлагын даатгал” сэдэвт ахисан түвшний сургалтад хамрагдлаа.
Сургалтыг Отгонтэнгэр их сургууль/Otgontenger university, Монголын Даатгалын Холбоо – Insurance Association of Mongolia, Монголын Даатгалын Институт хамтран зохион байгуулав. Сургалтаар Эл хөрөнгө, хариуцлагын даатгалын үндсэн ойлголтыг эзэмшүүлэх, андеррайтинг, эрсдэлийн үнэлгээний мэдлэг олгох, нэхэмжлэл шийдврэлэлт болон хохирлын үнэлгээний чадварыг хөгжүүлэх, даатгалын эрх зүй, зохицуулалтын орчны талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ олон улсын туршлага, чиг хандлагыг танилцууллаа.
Энэ удаагийн сургалтыг АНУ-ын нэр хүндтэй хуульч, олон улсын зөвлөх шинжээч, ОТИС-ийн зочин профессор, доктор Холли Бакке удирдаж байна. Тэрбээр АНУ-ын Нью Жерси мужийн Банк, Даатгалын газрын комиссараар ажиллаж байсан туршлагатай төрийн зүтгэлтэн, даатгалын мэргэжилтэн гэдгээрээ онцлог.



