Тавигдах шаардлага:
- Мэдээллийн технологи, Программ хангамж, Системийн аюулгүй байдал, Компьютерын сүлжээ мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Мэргэжлээрээ 2-оос дээш жил ажилласан туршлагатай
- Дүн шинжилгээ хийх, мэдээллэх
- Хууль тогтоомжийг чандлан баримтлах
- Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид
- Багаар ажиллах, асуудал шийдвэрлэх
- Албан бичиг баримтыг төлөвлөн зохион байгуулах чадвартай
- Гадаад хэлний зохих мэдлэгтэй
Гүйцэтгэх үүрэг:
Салбарын хууль тогтоомжийн хүрээнд Албан журмын даатгагчдын холбооны Даатгалын мэдээллийн нэгдсэн санг хөгжүүлэх, сүлжээний хэвийн үйл ажиллагааг хангах, техник тоног төхөөрөмжийг сайжруулах, түүний аюлгүй байдал, нууцлалыг хамгаалах, системийн хэрэглэгчийн үйл ажиллагаа хандалт, ашиглалт, даатгалын үйл ажиллагаанд хяналт тавих, мэдээлэл солилцох, мэдээллийн сангийг өргөжүүлэх, хөгжүүлэх, мэдээллийн технологийн дэвшлийг Холбооны үйл ажиллагаанд нэвтрүүлэх, нэгжийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, мэдээллийн дэд бүтцийг хариуцан гүйцэтгэлийн үр дүнг Гүйцэтгэх захирлын өмнө шууд хариуцна.
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет
- Дипломын хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар
Шалгаруулалтад оролцохыг хүссэн иргэн дээрх материалыг бүрдүүлэн материалаа файлаар info@ami.mn цахим хаягаар эсвэл Холбооны байранд цаасаар ирүүлж болно. Материал хүлээн авах сүүлийн хугацаа 2026 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 17:00 цаг хүртэл.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Гэрэгэ таур 12 дугаар давхар.
Дэлгэрэнгүй мэдээллийг 88841267 дугаар утаснаас /Ө.Тодсанаа/ авах боломжтой.
АЛБАН ЖУРМЫН ДААТГАГЧДЫН ХОЛБОО

