Тавигдах шаардлага:
- Санхүү, эдийн засаг, эрх зүй, олон улсын харилцаа мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Мэргэжлээрээ 1-ээс дээш жил ажилласан туршлагатай
- Удирдан зохион байгуулах чадвартай
- Албан бичиг боловсруулах, дүн шинжилгээ хийх ур чадвартай
- Даатгалын салбарт ажиллаж байсан бол давуу тал
- Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид
- Багаар ажиллах, асуудал шийдвэрлэх
- Компьютерын хэрэглээний программууд бүрэн эзэмшсэн байх
- Оффисын тоног төхөөрөмж ашиглахх мэдлэг, чадвартай байх
- Гадаад хэлний мэдлэгтэй
Гүйцэтгэх үүрэг:
Даатгалын тухай хууль, тогтоомжийн хүрээнд дотоод болон гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, байгууллагын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх, даатгалын хууль, тогтоомжийн талаар санал боловсруулах, судлах, гишүүдийн ашиг сонирхол, үйл ажиллагааны уялдааг хангах, даатгалын тохиолдол болон зам, тээврийн ослыг бууруулах сургалт, суртачилгаа зохион байгуулах, үр дүнг тооцох, нөхөн төлбөрийг олгох, буцаан төлүүлэх, даатгалын сан, шуурхай албыг арга зүйн, нэгдсэн удирдлагаар хангах чиг үүргийг хэрэгжүүлж, үр дүнг гүйцэтгэх захирлын өмнө хариуцна.
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет
- Дипломын хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар
Шалгаруулалтад оролцохыг хүссэн иргэн дээрх материалыг бүрдүүлэн материалаа файлаар info@ami.mn цахим хаягаар эсвэл Холбооны байранд цаасаар ирүүлж болно. Материал хүлээн авах сүүлийн хугацаа 2026 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 17:00 цаг хүртэл.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Гэрэгэ таур 12 дугаар давхар.
Дэлгэрэнгүй мэдээллийг 88841267 дугаар утаснаас /Ө.Тодсанаа/ авах боломжтой.
АЛБАН ЖУРМЫН ДААТГАГЧДЫН ХОЛБОО

