Албан журмын даатгагчдын холбоо Дотоод хэргийн их сургууль I University of Internal Affairs-ийн Цагдаагийн сургуультай хамтран зохион байгуулсан “Хүүхэд, явган зорчигчийн амь насыг хамгаалах, замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний тогтолцоог бэхжүүлэх нь: Нотолгоо ба хяналт, замын инженерчлэл, боловсролын уялдаанд суурилсан шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө.
Холбоо нь Даатгалын тухай хуулиар даатгалын тохиолдлыг бууруулах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааг зохион байгуулах үүргийнхээ хүрээнд энэхүү эрдэм шинжилгээний хурлыг хоёр дахь жилдээ хамтран зохион байгуулж байна.
Хуралд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Механик инженер, тээврийн сургууль, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Хүн ам хөгжил Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт судалгааны хүрээлэн, Тээврийн цагдаагийн алба болон бусад байгууллагын эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүд оролцов.
Эрдэм шинжилгээний хуралд ирүүлсэн замын хөдөлгөөний аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал, хүүхэд, явган зорчигчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахад тулгамдаж буй асуудлыг хөндсөн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг нэгтгэн эмхэтгэл болгон хэвлүүлэв.
Тус эмхэтгэлд бодит тоон мэдээлэл, судалгааны үр дүн, практик туршлагад тулгуурласан бүтээлүүд багтсан бөгөөд хүүхэд, явган зорчигчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр шинжлэх ухааны үндэслэлтэй шийдэл боловсруулах, байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, судалгааны үр дүнг практикт нэвтрүүлэхэд чухал нөлөөтэй юм.
Хурлаар хэлэлцүүлсэн судалгааны ажлууд нь зөвхөн онол, эрдэм шинжилгээний хүрээнд хязгаарлагдахгүй бөгөөд цаашид замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бодлого, эрх зүйн зохицуулалт, хяналтын үйл ажиллагаа, замын инженерчлэл болон боловсролын салбарт хэрэгжүүлэх бодитой санал, шийдлийг боловсруулахад чухал юм.


