ХАЯГ :
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө – 17, Гэрэгэ тауэр 12 давхар
ЦАХИМ ХАЯГ :
info@ami.mn
ХОЛБОО БАРИХ :
1800-1177, 70101177, 70001277

Мэдээ, мэдээлэл

Асимон Брокерс ХХК 2004 оноос эхлэн одоог хүртэл үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байгаа Монголын анхны даатгалын зуучлагч компани юм.

Жолоочийн хариуцлагын даатгалыг Асимон Брокер ХХК нь Монголд анх удаа “Цахим зуучлал” хэлбэрээр нэвтрүүлснээр энэ оны нэгдүгээр сарын 23-нээс эхлэн “ГЭРЭГЭ КИОСК” -оор дамжуулан иргэдэд түргэн шуурхай хамрагдах боломжийг бий болголоо.

Цахим зуучлалын үйлчилгээг Асимон Брокер ХХК нь Гэрэгэ Систем ХХК болон Албан Журмын Даатгагчдын холбоо ТББ-тай хамтран технологийн шийдлийг ашиглан хэрэглэгчдэд түргэн шуурхай, хүнд сурталгүйгээр хүргэх төслийг амжилттай эхлүүллээ.

Даатгуулагч та өөрт ойрхон Авто Тээврийн Үндэсний Төвүүд дээр байрших ГЭРЭГЭ КИОСК-ыг ашиглан түргэн шуурхай үйлчилгээг олон шат дамжлагагүй авах боломжтой ба иргэний үнэмлэх, төлбөрийн карт байхад л хангалттай. Та Гэрэгэ Киоскоор дамжуулан өөрийн дурын даатгалын компаниа сонгон жолоочийн хариуцлагын эрсдэлээ даатгах боломжтой юм.

Төслийг хамтран хэрэгжүүлэгч Гэрэгэ Системс ХХК нь 2018 оноос ГЭРЭГЭ КИОСК ашиглан “УБЕГ-ын тэмдэгтийн хураамжаа төлөх”, “Хот хоорондын автобусны тасалбар авах”, “Тээврийн хэрэгслийн татвар, торгууль”, “Авто тээврийн хэрэгслийн тэмдэгтийн хураамж”, “Шинжилгээний хариу”, “Шүүхийн шийдвэрийн тэмдэгтийн хураамж”, G-Mobile, Mobicom  зэрэг олон төрлийн үйлчилгээг иргэдэд санал болгож эхэлсэн ба дээрх үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлж байна.

Гэрэгэ Системс ХХК нь Улаанбаатар хот болон гурван аймагт нийт 50 байршилд 80 гаруй ГЭРЭГЭ КИОСК-оор дамжуулан үйлчилгээгээ үзүүлж байна.

Төрийн түгжрэлгүй үйлчилгээ

Иргэн бүрт 

Жолоочийн хариуцлагын Албан Журмын даатгалын гэрээний мэдээллээ SMARTCAR, EBARIMT, E-MONGOLIA, AUTO BOX-с шалгах боломжтой.                                                                                                              Эрхэм хүндэт танд XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн сар шинийн мэнд дэвшүүлэн, хүндэтгэл илэрхийлж байгааг хүлээн авна уу. Албан Журмын Даатгагчдын Холбоо                                                                                                                                                                                             MNS ISO 27001:2023 олон улсын стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Жолоочийн хариуцлагын Албан Журмын даатгалын гэрээний мэдээллээ SMARTCAR, EBARIMT, E-MONGOLIA, AUTO BOX-с шалгах боломжтой.                                                                                                              Эрхэм хүндэт танд XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн сар шинийн мэнд дэвшүүлэн, хүндэтгэл илэрхийлж байгааг хүлээн авна уу. Албан Журмын Даатгагчдын Холбоо                                                                                                                                                                                             MNS ISO 27001:2023 олон улсын стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.