ХАЯГ :
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө – 17, Гэрэгэ тауэр 12 давхар
ЦАХИМ ХАЯГ :
info@ami.mn
ХОЛБОО БАРИХ :
1800-1177, 70101177, 70001277

Мэдээ, мэдээлэл

📌 Албан журмын даатгагчдын холбоо нь 2011 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Монгол улсын хэмжээний жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний түүхэн мэдээллийг агуулсан клауд орчинд үйл ажиллагаа явуулдаг мэдээллийн сан, системийг хариуцан, хэвийн ажиллагааг ханган ажиллаж байна. Тус систем нь ХУР, И-Монголиа, АТҮТ болон нийт 30 даатгагч байгууллага, банкуудтай холболт хийн өргөн сүлжээнд ашиглагддаг мэдээллийн сан, систем юм.

📌 Бид өөрсдийн үйл ажиллагаанд ISO 27001 Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэхэд зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг сонгон шалгаруулах гэж байгаа тул оролцох хүсэлтэй дараах шаардлагыг хангасан байгууллагуудыг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

✅ Зөвлөх үйлчилгээ үзүүлэгч нь MNS/ISO 27001 стандартын дагуу захиалагчийн МАБУТогтолцоог үнэлэн зөрүүгийн шинжилгээг боловсруулж, зөрүүгийн шинжилгээний тайланд үндэслэн захиалагчид тохирох МАБУТогтолцооны загварыг боловсруулж, ажлын төлөвлөгөө гарган тус төлөвлөгөөний дагуу холбогдох бодлого, дүрэм, журам боловсруулж, үйл ажиллагаанд нэвтрүүлэн холбоотой сургалт, арга зүйн зөвлөмжөөр хангаж, олон улсын сертификат баталгаажуулахад хамтран ажиллана.

Дээрх агуулгаар хамтран ажиллах зөвлөх үйлчилгээ үзүүлэгч нь дараах үндсэн болон нэмэлт шаардлагыг хангасан байна. Үндсэн шаардлага:

  1. Монгол улсад бүртгэлтэй хуулийн этгээд байх;
  2. Зөвлөх үйлчилгээ үзүүлэгч байгууллага нь 2022 оноос хойш тухайн чиглэлээр 3-аас дээш удаа зөвлөх үйлчилгээ үзүүлсэн байх;
  3. Зөвлөх үйлчилгээ үзүүлэгч байгууллага нь аудит болон зөвлөх үйлчилгээний чиглэлээр 2-с доошгүй орон тооны ажилтантай байх;
  4. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх багийн гишүүд нь МАБУТогтолцоо болон Аудитын чиглэлийн олон улсын сертификаттай /ISO 27001 Lead Auditor, CISA гэх мэт/, зөвлөх үйлчилгээ үзүүлэх ур чадварыг эзэмшсэн, ISO стандарт, менежментийн бусад арга хэрэгслүүдээр мэргэшсэн байх;
  5. Татварын болон нийгмийн даатгалын өр төлбөргүй байх;

Нэмэлт шаардлага: /Хангасан тохиолдолд давуу тал болно/

  1. ЦХИХХЯамнаас олгодог Кибер аюулгүй байдлын аудит хийх тусгай зөвшөөрөлтэй байх;
  2. Тухайн чиглэлийн сургалтын үйл ажиллагаа явуулдаг байх

Хүсэлт ирүүлж буй байгууллага нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ. Үүнд:

  1. Аж ахуй нэгжийн гэрчилгээ
  2. Байгууллагын танилцуулга
  3. Нийгмийн даатгалын болон татварын тодорхойлолт (өргүй байх)
  4. Сүүлийн 3 жилд 3-аас доошгүй байгууллагад гүйцэтгэсэн ижил төрлийн үйлчилгээ үзүүлсэн туршлага /гэрээ, гэрээ дүгнэсэн акт/
  5. Ажиллах хүчний танилцуулга, сертификат, туршлагын мэдээлэл,
  6. Сүүлийн 2 жилийн санхүүгийн тайлан
  7. Зөвлөх үйлчилгээний ажлын төлөвлөгөө, гарах үр дүнгийн мэдээлэл
  8. Бусад холбогдох бичиг баримт

📅Сонирхсон аж ахуй нэгж байгууллагууд нь албан хүсэлт болон шаардлагатай материалуудыг бүрдүүлж Албан журмын даатгагчдын холбоонд 2024 оны 11 сарын 25-ны дотор iso@ami.mn и-мэйл хаягаар цахимаар ирүүлнэ үү.

Зөвлөх үйлчилгээний зартай холбоотой тодруулах зүйлээ ☎️80800427 /Нарийн бичиг/ утсаар болон 📩 info@ami.mn и-мэйл хаягаар тодруулна уу.

Албан журмын даатгагчдын холбоо ГҮТББ, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Гэрэгэ таур, 12 давхар Утас: 1800-1188

Жолоочийн хариуцлагын Албан Журмын даатгалын гэрээний мэдээллээ SMARTCAR, EBARIMT, E-MONGOLIA, AUTO BOX-с шалгах боломжтой.                                                                                                              Эрхэм хүндэт танд XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн сар шинийн мэнд дэвшүүлэн, хүндэтгэл илэрхийлж байгааг хүлээн авна уу. Албан Журмын Даатгагчдын Холбоо                                                                                                                                                                                             MNS ISO 27001:2023 олон улсын стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Жолоочийн хариуцлагын Албан Журмын даатгалын гэрээний мэдээллээ SMARTCAR, EBARIMT, E-MONGOLIA, AUTO BOX-с шалгах боломжтой.                                                                                                              Эрхэм хүндэт танд XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн сар шинийн мэнд дэвшүүлэн, хүндэтгэл илэрхийлж байгааг хүлээн авна уу. Албан Журмын Даатгагчдын Холбоо                                                                                                                                                                                             MNS ISO 27001:2023 олон улсын стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.