ХАЯГ :
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө – 17, Гэрэгэ тауэр 12 давхар
ЦАХИМ ХАЯГ :
info@ami.mn
ХОЛБОО БАРИХ :
1800-1177, 70101177, 70001277

Мэдээ, мэдээлэл

“BUSINESS LAW-INSURTECH” эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа

914080377_1607657994712917_850362032590345001_n
Монгол Улсад даатгалын тогтолцоо үүсэж хөгжсөний 92 жил, албан журмын даатгалын 15 жилийн ойг угтан Албан журмын даатгагчдын холбоо, Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн Хууль зүйн сургууль, Монголын хуульчдын холбооны Эдийн засгийн эрх зүйн хороо, Монголын даатгалын холбоо хамтран зохион байгуулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны 11 дүгээр сарын 19-нд СЭЗИС-ийн 4С танхимд болж өндөрлөлөө.
Эрдэм шинжилгээний хурлыг СЭЗИС-ийн ХЗС-ийн захирал, хууль зүйн ухааны доктор Л.Отгонбаяр нээж хэлсэн үгэндээ даатгалын зах зээл, түүнийг зохистой зохицуулахад технологийн гүйцэтгэх үүргийг үнэлж дүгнэн санал шийдэл боловсруулахад энэ хурал өндөр ач холбогдолтойг онцоллоо.
Эхний шатанд судлаач ангилалд 11, оюутны ангилалд 32, нийт 43 илтгэл ирснээс 15 илтгэл (судлаач 5, оюутан 10) шалгарч оролцлоо. Санхүү Эдийн Засгийн Их Сургууль, Монгол Улсын Их Сургууль, Дотоод Хэргийн Их Сургууль, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургууль, Их Засаг Их Сургууль, Отгонтэнгэр Их Сургуулийн оюутнууд болон салбарын судлаачид хиймэл оюун, индекс даатгал, автомат жолоодлогын эрх зүй, цахим арбитр, нөхөн төлбөрийн цахимжилт зэрэг шинэлэг сэдвээр судалгаагаа танилцууллаа.
Судлаач ангилалын I байрыг судлаач Б.Энхболд “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын хэрэгжилт: Гадны орны улсын дугаартай тээврийн хэрэгслийн хамрагдалт ба цагдаагийн оролцоогүй цахим шийдвэрлэлтийн эрх зүйн асуудал” сэдвээр, II байрыг Судлаач М.Хүслэн “Технологид суурилсан тээврийн хэрэгслийн даатгалын хураамжийн ялгамжтай тогтолцоо ба гэрээний эрх зүйн зохицуулалтын судалгаа” сэдвээр, III байрыг судлаач Д.Майцэцэг “Даатгалын нөхөн төлбөрийн хохирлын үнэлгээнд хиймэл оюун ухаан ашиглахтай холбоотой эрх зүйн зохицуулалтын тулгамдсан асуудал: Zuragu системийн жишээн дээр” сэдвээр тус тус эзлэв.
Оюутны ангилалд I байрыг  Монгол Улсын Их Сургуулийн оюутнууд болох М.Номин-Ундрал, Д.Хүслэн нар “Малын зүй бус хорогдлын мэдээллийг цуглуулахад хиймэл оюун ашиглах боломж ба эрх зүйн зохицуулалт: Малын индексжүүлсэн даатгалын жишээн дээр” сэдвээр, II байрыг Монгол Улсын Их Сургуулийн оюутнууд болох М.Гантигмаа, С.Мөнхчимэг нар “Угсармал орон сууцны дулаалгад эрчим хүчний хэмнэлтийн даатгал нэвтрүүлэх нь: Олон улсын загвар ба Монгол Улсад нутагшуулах боломж” сэдвээр, III байрыг Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн оюутнууд болох М.Ариунжаргал, Б.Нансалмаа, Г.Жаргалмаа нар “Урьдчилсан захиалгат орон сууц худалдан авагчийн санхүүгийн эрсдэлийг даатгах, эрх зүйн зохицуулалт: Олон улсын туршлага ба Монгол Улсад нэвтрүүлэх боломж” сэдвээр тус тус эзэллээ.

Энэхүү хурал нь даатгалын салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хиймэл оюун, индекс даатгал, цахим арбитр зэрэг шинэ технологийг Монгол Улсын нөхцөлд нутагшуулах, олон улсын туршлагыг судлахад чиглэсэн ач холбогдолтой боллоо. Даатгалын салбарын өнгөрсөн хугацаан дахь туршлагыг дүгнэж, хамрагдалт, хүртээмжийг нэмэгдүүлэх арга замыг эрдэм шинжилгээний үндэслэлтэйгээр хэлэлцсэн нь салбарын тогтвортой хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдгийг зохион байгуулагчдын зүгээс хэлж байна.

Жолоочийн хариуцлагын Албан Журмын даатгалын гэрээний мэдээллээ SMARTCAR, EBARIMT, E-MONGOLIA, AUTO BOX-с шалгах боломжтой.                                                    2026 оны 3-р улирлын байдлаар нэр дурдсан гэрээнд 1631 жолооч нэмэгдэж, 7,9 сая төгрөгийн хураамж төлжээ.                                                   2026 оны 3-р улирлын байдлаар цахимаар 166625 гэрээ хийгдээд байна.                                                   2026 оны 3-р улирлын  байдлаар хүчинтэй гэрээ дуусахаас өмнөх 30 хоногт багтааж хийсэн гэрээний тоо 79004 болж 4.6 тэрбум төгрөгт хүрчээ.                                                   Албан журмын даатгагчдын холбооны 1800-1177 лавлах утсанд 2026 оны 3-р улирлын байдлаар 2491 дуудлага ирснийг шийдвэрлэв.                                         Даатгуулагч та 1800-1177 дугаараас Ипотекийн даатгалын мэдээлэл, лавлагааг авах боломжтой боллоо.

Жолоочийн хариуцлагын Албан Журмын даатгалын гэрээний мэдээллээ SMARTCAR, EBARIMT, E-MONGOLIA, AUTO BOX-с шалгах боломжтой.                                                    2026 оны 3-р улирлын байдлаар нэр дурдсан гэрээнд 1631 жолооч нэмэгдэж, 7,9 сая төгрөгийн хураамж төлжээ.                                                   2026 оны 3-р улирлын байдлаар цахимаар 166625 гэрээ хийгдээд байна.                                                   2026 оны 3-р улирлын  байдлаар хүчинтэй гэрээ дуусахаас өмнөх 30 хоногт багтааж хийсэн гэрээний тоо 79004 болж 4.6 тэрбум төгрөгт хүрчээ.                                                   Албан журмын даатгагчдын холбооны 1800-1177 лавлах утсанд 2026 оны 3-р улирлын байдлаар 2491 дуудлага ирснийг шийдвэрлэв.                                         Даатгуулагч та 1800-1177 дугаараас Ипотекийн даатгалын мэдээлэл, лавлагааг авах боломжтой боллоо.