Холбоо нь Системийн шинжээч, хөгжүүлэгч ажилд шалгаруулж авна.
Нэг. Тавигдах шаардлага
- Мэдээллийн технологи, программ хангамж, системийн аюулгүй байдал, компьютерын сүлжээ чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Мэргэжлээрээ 2-аас доошгүй жил ажилласан туршлагатай;
- Дүн шинжилгээ хийх, мэдээлэл боловсруулах, тайлагнах чадвартай;
- Хууль тогтоомжийг чандлан мөрддөг;
- Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид;
- Багаар ажиллах, асуудлыг шийдвэрлэх чадвартай;
- Албан хэрэг хөтлөлт, баримт бичиг боловсруулах, төлөвлөх, зохион байгуулах чадвартай;
- Гадаад хэлний зохих мэдлэгтэй
Хоёр. Гүйцэтгэх үндсэн үүрэг
Мэдээллийн сан, судалгааны албаны программ хангамжийн үйл ажиллагааг хариуцан, нэвтрүүлэх, боловсруулах, шинэчлэх, боловсронгуй болгох, хөгжүүлэх, программ хангамжийн хэрэглэгчдийн үйл ажиллагаанд хяналт тавих, бүртгэл хөтлөх үүрэгтэй.
Даатгалын гэрээ, хураамж тооцоолох болон гадаад холболтын системийн хэвийн, найдвартай ажиллагааг хангах, шинэчлэл, сайжруулалт хийх, мэдээллийн аюулгүй байдал болон өгөгдлийн сангийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах санал боловсруулах, хэрэгжүүлэх, системд гарсан алдаа, доголдлыг илрүүлж, арилгах, арга хэмжээ авах, холбогдох үйл ажиллагаанд хяналт тавих бөгөөд ажлын гүйцэтгэл, үр дүнг хариуцна.
Гурав. Бүрдүүлэх материал
- Төрийн албан хаагчийн анкет;
- Боловсролын дипломын хуулбар;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Өмнө ажиллаж байсан бол тухайн байгууллагын тодорхойлолт;
- Тухайн мэргэжлээрээ хийсэн ажлын жишиг материал(боловсруулсан систем, код, тайлан гэх мэт)
Дөрөв. Материал хүлээн авах
Шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэд дээрх материалыг бүрдүүлэн info@ami.mn цахим шуудангаар эсвэл Холбооны байранд цаасаар ирүүлж болно.
Материал хүлээн авах хугацаа : 2026 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 17:00 цаг хүртэл
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Гэрэгэ таур 12 дугаар давхар.
Дэлгэрэнгүй мэдээлэл: Хүний нөөцийн менежер Н.Уранчимэг
Холбогдох утас: 7000-1277, 8060-8054

АЛБАН ЖУРМЫН ДААТГАГЧДЫН ХОЛБОО

