Монгол Улсад даатгалын тогтолцоо үүсэж хөгжсөний 92 жил, албан журмын даатгалын тогтолцоо бэхэжсэний 15 жилийн ойг угтан Албан журмын даатгагчдын холбоо, СЭЗИС-ийн Хууль зүйн сургууль, Монголын хуульчдын холбооны Эдийн засгийн эрх зүйн хороо, Монголын даатгалын холбоо хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “BUSINESS LAW-INSURTECH” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулна.
Хурлын илтгэл, эрдэм шинжилгээний өгүүллийг ирэх сарын 15-ныг хүртэл хүлээж авах бөгөөд үндсэн хэлэлцүүлэг, шалгаруулалтын арга хэмжээг 11 дүгээр сарын 20-нд СЭЗИС-ийн Хурлын танхимд хэлэлцүүлж шагналт байруудыг тодруулна.
Энэ удаагийн хурлаар даатгалын салбар дахь техник, технологийн нэвтрэлт, түүний нөлөө, эрх зүйн орчинд тулгамдаж буй асуудал, цаашдын чиг хандлагыг эрдэм шинжилгээ, судалгааны үндэслэлтэйгээр хэлэлцэж, бодлого болон эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал, шийдлийг тодорхойлох зорилготой юм.
Эрдэм шинжилгээний хурал судлаач болон оюутан гэсэн хоёр ангилалаар явагдах бөгөөд судлаач ангилалд салбарын мэргэжилтнүүд, судлаачид, магистр, докторын түвшний суралцагчид оролцох боломжтой бол оюутны ангилалд бакалаврын бүх түвшний оюутнууд хамрагдах боломжтой. Илтгэлийг info@ami.mn, school_law@ufe.edu.mn хаягаар илээх болон СЭЗИС, B байр, В501 тоотод хүргүүлнэ.
Илтгэлийн үндсэн чиглэл:
▪️ Даатгалын тогтолцооны үүсэл, хөгжил
▪️ Эрх зүйн орчин ба зохицуулалт
▪️ Даатгалын салбарын өнөөгийн нөхцөл байдал
▪️ Олон улсын туршлага ба Монгол Улсын боломж
▪️ Технологи, инновац ба цахим шилжилт
Эрдэм шинжилгээний хуралтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 94327883 дугаарын утаснаас лавлаарай.
Мэдээлэл харах:

