ХАЯГ :
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө – 17, Гэрэгэ тауэр 12 давхар
ЦАХИМ ХАЯГ :
info@ami.mn
ХОЛБОО БАРИХ :
1800-1177, 70101177, 70001277

Мэдээ, мэдээлэл

Япон улсын ердийн даатгалын үнэлгээний байгууллагатай хамтран ажиллахаар болов  

IMG_4427

Албан журмын даатгагчдын холбооны төлөөлөгчид Япон улсын Ердийн даатгалын Үнэлгээний байгууллага болох GIROJ (General Insurance Rating Organization of Japan)-ын урилгаар тус улсад ажиллалаа.  Энэ үеэр GIROJ байгуулллагын ТУЗ-ын дарга Шиничиро Хаяакава, Дэд дарга Юүкихиро Ошика, Гүйцэтгэх захирал Шинго Кавагүчи нарын удирдлагуудтай уулзаж цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.  

Япон улсын Ердийн даатгалын Үнэлгээний байгууллага болох “GIROJ”-ийн ашиглаж буй даатгалын компаниудын нөхөн төлбөр, эрсдэлийн мэдээллийг төвлөрүүлэн нэгтгэдэг тогтолцоо, загвар, ослын шалтгаан, давтамж, эрсдэлийн мэдээллийг нэгтгэсэн үндэсний хэмжээний дата сан,  даатгалын компаниудын дата солилцооны уялдаа холбоог хөгжүүлсэн байдал нь бүс нутагтаа жишиг болдог.  

Мөн их өгөгдөлд тулгуурлан эрсдэлийн үнэлгээ, статистик боловсруулалт, өндөр эрсдэлтэй бүлгийг тодорхойлох, ослын давтамжийг шинжлэх, нөхөн төлбөрийн зардлыг тооцоолох, бүтээгдэхүүний үнэ тарифыг оновчтой тогтоох, эрсдэлийн үнэлгээ болон загварчлалын аргачлал нь даатгалын ослын давтамж, шалтгаан, нас баралт, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг үзүүлэлтүүдийн үндсэн статистик мэдээллийг салбарын хэмжээнд цогцоор боловсруулахад чиглэгддэг байна.  

Тиймээс  Япон улсын Ердийн даатгалын Үнэлгээний байгууллагын зүгээс тус улсын сайн туршлагыг Монгол Улсын даатгалын салбарт нэвтрүүлэх, цаашид энэ чиглэлд хамтран ажиллах бүрэн боломжтойг тэмдэглэв. 

Албан томилолтын хүрээнд GIROJ байгууллагын бүтэц, үйл ажиллагаа болон CALI (Compulsory Automobile Liability Insurance)-тай холбоотой үйл ажиллагаатай танилцав. 

Энэ хүрээнд тус байгууллагын даатгалын салбарын мэдээллийн нэгдсэн сан, дата цуглуулалтын тогтолцоо, даатгалын компаниуд болон бусад байгууллагуудын мэдээлэл солилцооны систем, байгалийн гамшгийн эрсдэлийн загварчлал, хохирлын үнэлгээний аргачлал, даатгалын салбар дахь эрсдэлийн удирдлага зэрэг даатгалын салбартай холбоотой цогц мэдээллийг авч, Монголын даатгалын салбарын төлөөллүүд холбогдох сургалтад хамрагдав.  

 GIROJ нь Япон улсын ердийн даатгалын салбарын тогтвортой хөгжлийг дэмжих, даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах зорилготой “Act on Non-Life Insurance Rating Organizations” хуулийн хүрээнд байгуулагдсан байгууллага юм.  

Тус байгууллага нь даатгалын хураамжийн суурь үнэлгээ боловсруулах, жолоочийн албан журмын даатгалын (CALI) хохирлын үнэлгээ хийх, мөн даатгалын компаниудаас цуглуулсан мэдээлэлд үндэслэн эрсдэлийн үнэлгээ, статистик боловсруулалт хийх, даатгалын мэдээллийн нэгдсэн сан, дата удирдлага болон нөхөн төлбөрийн шударга, шуурхай тогтолцоог дэмжих үйл ажиллагааг хэрэгжүүлдэг байна.  

Жолоочийн хариуцлагын Албан Журмын даатгалын гэрээний мэдээллээ SMARTCAR, EBARIMT, E-MONGOLIA, AUTO BOX-с шалгах боломжтой.                                                    2026 оны I улирлын байдлаар нэр дурдсан гэрээнд 421 жолооч нэмэгдэж, 1,7 сая төгрөгийн хураамж төлжээ.                                                   2026 оны I улирлын байдлаар цахимаар 40346 гэрээ хийгдээд байна.                                                   2026 оны I улирлын байдлаар хүчинтэй гэрээ дуусахаас өмнөх 30 хоногт багтааж хийсэн гэрээний тоо 12053 болж 993.4 сая төгрөгт хүрчээ.                                                   Албан журмын даатгагчдын холбооны 1800-1177 лавлах утсанд 2026 оны хоёрдугаар сард 295 дуудлага ирснийг шийдвэрлэв.

Жолоочийн хариуцлагын Албан Журмын даатгалын гэрээний мэдээллээ SMARTCAR, EBARIMT, E-MONGOLIA, AUTO BOX-с шалгах боломжтой.                                                    2026 оны I улирлын байдлаар нэр дурдсан гэрээнд 421 жолооч нэмэгдэж, 1,7 сая төгрөгийн хураамж төлжээ.                                                   2026 оны I улирлын байдлаар цахимаар 40346 гэрээ хийгдээд байна.                                                   2026 оны I улирлын байдлаар хүчинтэй гэрээ дуусахаас өмнөх 30 хоногт багтааж хийсэн гэрээний тоо 12053 болж 993.4 сая төгрөгт хүрчээ.                                                   Албан журмын даатгагчдын холбооны 1800-1177 лавлах утсанд 2026 оны хоёрдугаар сард 295 дуудлага ирснийг шийдвэрлэв.