ХАЯГ :
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө – 17, Гэрэгэ тауэр 12 давхар
ЦАХИМ ХАЯГ :
info@ami.mn
ХОЛБОО БАРИХ :
1800-1177, 70101177, 70001277

Мэдээ, мэдээлэл

ISO 9001:2015 ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО НЭВТРҮҮЛЭХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УРИЛГА

home5-pic4

Албан журмын даатгагчдын холбоо нь албан журмын даатгалын үйл ажиллагаанд хяналт тавих, даатгалын сан болон мэдээлэл солилцох чиг үүрэг бүхий даатгалын мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, өргөжүүлэх, гишүүдийн үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, даатгалын тохиолдлыг бууруулах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа явуулах үндсэн чиг үүрэг бүхий байгууллага юм. 

Бид байгууллагынхаа үйл ажиллагаанд ISO 9001:2015 Чанарын удирдлагын тогтолцоо стандартыг нэвтрүүлэхэд зөвлөх үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгон шалгаруулж байгаа тул оролцох хүсэлтэй, дараах шаардлагыг хангасан байгууллагуудыг саналаа ирүүлэхийг урьж байна. 

Зөвлөх үйлчилгээ үзүүлэгч нь ISO 9001:2015 стандартын шаардлагын дагуу захиалагчийн одоогийн үйл ажиллагаанд үнэлгээ хийж, зөрүүгийн шинжилгээ боловсруулан, тайланд үндэслэн байгууллагад тохирсон Чанарын удирдлагын тогтолцооны загварыг боловсруулж, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргана. Мөн уг төлөвлөгөөний дагуу холбогдох бодлого, дүрэм, журам боловсруулж, үйл ажиллагаанд нэвтрүүлэх, сургалт зохион байгуулах, арга зүйн зөвлөмжөөр хангах, олон улсын сертификат баталгаажуулахад хамтран ажиллана. 

Дээрх агуулгаар хамтран ажиллах зөвлөх үйлчилгээ үзүүлэгч нь дараах үндсэн болон нэмэлт шаардлагыг хангасан байна. Үндсэн шаардлага: 

  1. Монгол улсад бүртгэлтэй хуулийн этгээд байх; 
  2. Зөвлөх үйлчилгээ үзүүлэгч байгууллага нь тухайн чиглэлээр сүүлийн 3-аас дээш удаа зөвлөх үйлчилгээ үзүүлсэн туршлагатай байх; 
  3. Зөвлөх үйлчилгээ үзүүлэгч байгууллага нь аудит болон зөвлөх үйлчилгээний чиглэлээр 3-с доошгүй орон тооны ажилтантай байх; 
  4. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх багийн гишүүд нь Чанарын удирдлагын тогтолцоо болон аудитын чиглэлийн олон улсын сертификаттай /ISO 9001 Lead Auditor, IRCA Certified Auditor гэх мэт/, зөвлөх үйлчилгээ үзүүлэх ур чадвартай, ISO стандарт болон менежментийн бусад арга хэрэгслээр мэргэшсэн байх; 
  5. Татварын болон нийгмийн даатгалын өр төлбөргүй байх; 

Нэмэлт шаардлага: /Хангасан тохиолдолд давуу тал болно/ 

      6. Тухайн чиглэлийн сургалтын үйл ажиллагаа явуулдаг байх; 

Хүсэлт ирүүлж буй байгууллага нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ. Үүнд: 

  1. Аж ахуй нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ 
  2. Байгууллагын танилцуулга 
  3. Нийгмийн даатгалын болон татварын тодорхойлолт (өргүй байх) 
  4. Сүүлийн 3 жилд 3-аас доошгүй байгууллагад гүйцэтгэсэн ижил төрлийн үйлчилгээ үзүүлсэн туршлага /гэрээ, гэрээ дүгнэсэн акт/ 
  5. Ажиллах хүчний танилцуулга, сертификат, туршлагын мэдээлэл,
  6. Сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан 
  7. Зөвлөх үйлчилгээний ажлын төлөвлөгөө, гарах үр дүнгийн мэдээлэл
  8. Бусад холбогдох бичиг баримт 

Сонирхсон аж ахуй нэгж байгууллагууд нь албан хүсэлт болон шаардлагатай материалуудыг бүрдүүлж Албан журмын даатгагчдын холбоонд 2026 оны 05 дугаар сарын 15-ны дотор Info@ami.mn цахим хаягаар ирүүлнэ. 

Холбогдох мэдээллийг 88841267 дугаараас авах боломжтой.  

Албан журмын даатгагчдын холбоо ГҮТББ, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Гэрэгэ таур, 12 давхар Утас: 1800-1177 

 

 

Жолоочийн хариуцлагын Албан Журмын даатгалын гэрээний мэдээллээ SMARTCAR, EBARIMT, E-MONGOLIA, AUTO BOX-с шалгах боломжтой.                                                    2025 онд нийт 888 мянган Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ байгуулагдаж, эдгээр гэрээнээс 60.9 тэрбум төгрөгийн хураамж төвлөрүүлэв.                                                   2025 онд Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалтай холбоотой нийт 25 мянган тохиолдол бүртгэгдэж, 29.8 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олголоо.                                                    2026 оны 1 дүгээр сарын 26-аас 2 дугаар сарын 01-ний хооронд Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын 508 даатгалын тохиолдол бүртгэгдэж, үүнд 729,1 сая төгрөгийн нөхөн төлбөрийг олгожээ.                                                   Албан журмын даатгагчдын холбооны 1800-1177 лавлах утсанд 2026 оны хоёрдугаар сард 295 дуудлага ирснийг шийдвэрлэв.

Жолоочийн хариуцлагын Албан Журмын даатгалын гэрээний мэдээллээ SMARTCAR, EBARIMT, E-MONGOLIA, AUTO BOX-с шалгах боломжтой.                                                    2025 онд нийт 888 мянган Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ байгуулагдаж, эдгээр гэрээнээс 60.9 тэрбум төгрөгийн хураамж төвлөрүүлэв.                                                   2025 онд Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалтай холбоотой нийт 25 мянган тохиолдол бүртгэгдэж, 29.8 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олголоо.                                                    2026 оны 1 дүгээр сарын 26-аас 2 дугаар сарын 01-ний хооронд Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын 508 даатгалын тохиолдол бүртгэгдэж, үүнд 729,1 сая төгрөгийн нөхөн төлбөрийг олгожээ.                                                   Албан журмын даатгагчдын холбооны 1800-1177 лавлах утсанд 2026 оны хоёрдугаар сард 295 дуудлага ирснийг шийдвэрлэв.