ХАЯГ :
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө – 17, Гэрэгэ тауэр 12 давхар
ЦАХИМ ХАЯГ :
info@ami.mn
ХОЛБОО БАРИХ :
1800-1177, 70101177, 70001277

Мэдээ, мэдээлэл

Зам тээврийн ослын мэдээллийг үнэн зөв, бодит цагийн горимоор бүртгэх боломжтой цахим платформ хөгжүүлэх төслийн хүрээнд Албан журмын даатгагчдын холбоо, Дэлхийн банкны төслийн багийн төлөөлөл уулзалт хийлээ.
Уулзалтад төслийн багийг төлөөлөн төслийн менежер, ШУТИС-ийн зөвлөх профессор Д.Готов, TPL компаний мэдээллийн технологийн мэргэжилтэн Балу.Р оролцож, төслийн зорилго, техник шийдэл, хамтын ажиллагааны боломжуудын талаар дэлгэрэнгүй хэлэлцэв.
 Төслийн хүрээнд Улаанбаатар хотын хэмжээнд зам, тээврийн ослын бүртгэлийг илүү нарийвчлалтай, газар зүйн байршил, цаг хугацааны дагуу тэмдэглэж, ослын нөхцөл, шалтгаан, давтамж зэрэгт дүн шинжилгээ хийх боломжтой системийг хөгжүүлж байгаа юм. Энэхүү платформ нь цаашид осол их гардаг “хар цэг”-үүдийг илрүүлэх, ослын шалтгааныг дата-д суурилан тодорхойлох, түүнчлэн холбогдох байгууллагуудын оновчтой шийдвэр гаргахад бодит дэмжлэг үзүүлэх чухал хэрэглүүр болно гэдгийг уулзалтаар онцоллоо.
Холбооны зүгээс уг платформ нь зөвхөн зам тээврийн салбарын үр ашгийг нэмэгдүүлэх төдий биш, даатгалын салбарын үйлчилгээг шинэ шатанд гаргах чадамжтайг онцолсон юм. Осол гарсан тохиолдолд нөхөн төлбөрийг илүү хурдан, хөнгөн шуурхай шийдвэрлэх, талуудын маргааныг бууруулах, мөн даатгалын эрсдэл тооцоонд бодит өгөгдөл ашиглах боломж бүрдэх юм.
Түүнчлэн уулзалтын үеэр талууд уг платформд даатгалын мэдээллийг нэгдмэл байдлаар интеграцчлах, мэдээлэл солилцооны механизм, мэдээллийн нууцлал, найдвартай ажиллагааны талаар санал солилцож, хамтран ажиллах чиглэлд нэгдсэн ойлголтод хүрлээ.
Төслийн багийн зүгээс энэхүү системийг олон улсын шилдэг туршлагад үндэслэн, Монгол Улсын нөхцөл байдалд тохируулан хөгжүүлж байгаа бөгөөд ирэх 9 дүгээр сараас нэвтрүүлж эхлэхээр төлөвлөж байгааг мөн онцолсон юм.

Жолоочийн хариуцлагын Албан Журмын даатгалын гэрээний мэдээллээ SMARTCAR, EBARIMT, E-MONGOLIA, AUTO BOX-с шалгах боломжтой.                                                                                                                                                                                                                                                                                                       MNS ISO 27001:2023 олон улсын стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.                           

Жолоочийн хариуцлагын Албан Журмын даатгалын гэрээний мэдээллээ SMARTCAR, EBARIMT, E-MONGOLIA, AUTO BOX-с шалгах боломжтой.                                                                                                                                                                                                                                                                                                       MNS ISO 27001:2023 олон улсын стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.