ХАЯГ :
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө – 17, Гэрэгэ тауэр 12 давхар
ЦАХИМ ХАЯГ :
info@ami.mn
ХОЛБОО БАРИХ :
1800-1177, 70101177, 70001277

Мэдээ, мэдээлэл

“БИ ХАРИУЦЛАГАТАЙ ЖОЛООЧ” КОНТЕНТ БҮТЭЭХ УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО.

КОНТЕНТ6
🎥Албан журмын даатгагчдын холбооноос санаачлан, Тээврийн цагдаагийн албатай хамтран зохион байгуулсан “Би хариуцлагатай жолооч” сэдэвт рийл болон постер контент бүтээх уралдааны шилдгүүдийг 2025 оны зургаадугаар сарын 13-ний өдөр шалгаруулж, шагналыг нь гардуулан өглөө.
Энэхүү уралдаан нь жолоочийн хариуцлагыг нэмэгдүүлэх, замын хөдөлгөөнд соёлтой оролцох, зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, жолоочийн хариуцлагын даатгалын ач холбогдлыг таниулах зэрэгт чиглэсэн бүтээлч, үр нөлөөтэй контентуудыг олон нийтэд түгээх зорилготой юм.
 Шагнал гардуулах ёслолд Албан журмын даатгагчдын холбооны гүйцэтгэх захирал М.Өлзийбат, Хамтын ажиллагаа хариуцсан ахлах Б.Эрдэнэцэцэг, Сургалт, сурталчилгаа хариуцсан менежер С.Ариунсувд, Б.Гүндэгмаа, мөн Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир нар оролцлоо.
Мөн энэ үеэр Албан журмын даатгагчдын холбооны үйл ажиллагаа болон жолоочийн хариуцлагын даатгалын тухай мэдээллийг шилдэг оролцогчдод хүргэлээ.
Уралдааны шилдгээр :
– Нэгдүгээр байр – “Катана продакшн”-ы “Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо бүү бариарай” сэдэвт бүтээл
– Хоёрдугаар байр – Б.Пүрэвдорж-ийн “Даатгалын ач холбогдол” сэдэвт бүтээл
– Гуравдугаар байр – “Гэр бүлийн радио 104.5”ийн “Хүүхдэд ээлтэй жолооч” сэдэвт бүтээлүүд шалгарсан юм.

Жолоочийн хариуцлагын Албан Журмын даатгалын гэрээний мэдээллээ SMARTCAR, EBARIMT, E-MONGOLIA, AUTO BOX-с шалгах боломжтой.                                                    2026 оны 3-р улирлын байдлаар нэр дурдсан гэрээнд 1631 жолооч нэмэгдэж, 7,9 сая төгрөгийн хураамж төлжээ.                                                   2026 оны 3-р улирлын байдлаар цахимаар 166625 гэрээ хийгдээд байна.                                                   2026 оны 3-р улирлын  байдлаар хүчинтэй гэрээ дуусахаас өмнөх 30 хоногт багтааж хийсэн гэрээний тоо 79004 болж 4.6 тэрбум төгрөгт хүрчээ.                                                   Албан журмын даатгагчдын холбооны 1800-1177 лавлах утсанд 2026 оны 3-р улирлын байдлаар 2491 дуудлага ирснийг шийдвэрлэв.                                         Даатгуулагч та 1800-1177 дугаараас Ипотекийн даатгалын мэдээлэл, лавлагааг авах боломжтой боллоо.