ХАЯГ :
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө – 17, Гэрэгэ тауэр 12 давхар
ЦАХИМ ХАЯГ :
info@ami.mn
ХОЛБОО БАРИХ :
1800-1177, 70101177, 70001277

Мэдээ, мэдээлэл

ХАНБОГД” ХХК-ИЙН ЖОЛООЧ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

auto2
“Албан журмын даатгагчдын холбоо” ГҮТББ нь “Бодь даатгал” ХК-тай хамтран 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр “Ханбогд” ХХК-ийн Оюу Толгойн ажилчдад үйлчилдэг тээврийн жолооч нарт зориулсан сургалтыг зохион байгууллаа.
 Сургалтаар Холбооны сургалт, сурталчилгаа хариуцсан менежер Б.Гүндэгмаа даатгалын ач холбогдол, жолооч нар даатгалын гэрээ байгуулахдаа анхаарах зүйл, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нийгэмлэг” НҮТББ-ын ажилтан П.Мөнхбаяр удахгүй хэрэгжиж эхлэх замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийн талаар тус тус мэдээлэл өглөө.
Энэхүү сургалт нь зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, жолооч нарын замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгийг дээшлүүлэх, хариуцлагын даатгалд хамрагдах, соёлтойгоор хөдөлгөөнд оролцох ,жолоочийн хариуцлагыг нэмэгдүүлэх зорилготой болно.

Жолоочийн хариуцлагын Албан Журмын даатгалын гэрээний мэдээллээ SMARTCAR, EBARIMT, E-MONGOLIA, AUTO BOX-с шалгах боломжтой.                                                    2026 оны хагас жилийн байдлаар нэр дурдсан гэрээнд 1233 жолооч нэмэгдэж, 5,8 сая төгрөгийн хураамж төлжээ.                                                   2026 оны хагас жилийн байдлаар цахимаар 126018 гэрээ хийгдээд байна.                                                   2026 оны хагас жилийн байдлаар хүчинтэй гэрээ дуусахаас өмнөх 30 хоногт багтааж хийсэн гэрээний тоо 67930 болж 3.7 тэрбум төгрөгт хүрчээ.                                                   Албан журмын даатгагчдын холбооны 1800-1177 лавлах утсанд 2026 оны хагас жилийн байдлаар 1963 дуудлага ирснийг шийдвэрлэв.                                         Даатгуулагч та 1800-1177 дугаараас Ипотекийн даатгалын мэдээлэл, лавлагааг авах боломжтой боллоо.