Албан журмын даатгагчдын холбоо нь даатгалын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “Конкорал” ХХК-тай хамтран “Жолоочийн даатгалын нөхөн төлбөрийн үйлчилгээний өнөөгийн байдал, чанар, хүртээмжийг сайжруулах шийдэл, санал” сэдвээр судалгаа хийж, судалгааны үр дүнг 2025 оны 06 дугаар сарын 03-ний өдөр Холбооны гишүүн даатгалын компанийн удирдлагуудад танилцууллаа.
Судалгаагаар даатгалын салбарт тулгамдаж буй жолоочийн даатгалын нөхөн төлбөр шийдвэрлэлтэд даатгуулагчийн сэтгэл ханамж болоод хүлээлт ямар байгааг тодруулж, даатгалын компаниуд цаашид ямар чиглэлд анхаарч ажиллах, үйлчилгээндээ технологийн дэвшлийг нэвтрүүлж, иргэдэд хүртээмжтэй үйлчлэх, даатгагч, даатгуулагчдын эрх ашгийг хамгаалах, ил тод, хурдан шуурхай нөхөн төлбөр олгох арга замуудын талаар санал солилцлоо.