ХАЯГ :
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө – 17, Гэрэгэ тауэр 12 давхар
ЦАХИМ ХАЯГ :
info@ami.mn
ХОЛБОО БАРИХ :
1800-1177, 70101177, 70001277

Мэдээ, мэдээлэл

👩‍💼 НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ТАЛААРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

niigmiindatdal1
👩‍⚖️ Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2024 оны 1 дүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн талаар тус Холбооны ажилтнуудад зориулсан сургалтыг зохион байгууллаа.
📍 Шинэчилсэн багц хуулийн онцлог, давуу талуудыг Захиргаа, удирдлагын газрын сургалтын хэлтсийн, Ахлах мэргэжилтэн Д.Нарантуяа, Бодлогын хэрэгжилт,Төлөвлөлтийн газрын Ахлах мэргэжилтэн М.Бямбадулам нар танилцууллаа. Тухайбал,
✅ Давхар даатгуулах боломжтой болсон:
Даатгуулагчид нэгэн зэрэг хэд хэдэн хэлбэрээр, тухайлбал ажил олгогчоор дамжуулан болон сайн дурын үндсэн дээр давхар даатгуулах боломж бүрдсэн.
✅ Хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоо бүрдсэн:
Иргэд сайн дурын үндсэн дээр хувийн нэмэлт тэтгэврийн санд шимтгэл төлснөөр өндөр хэмжээний тэтгэвэр авах боломжтой болсон.
✅ Шимтгэлийн уян хатан хувь хэмжээ:
Сайн дурын даатгалын шимтгэлийн хувь хэмжээ нь хөдөлмөр эрхлэлт, орлогын онцлогоос хамааран уян хатан тогтоогдох боломжтой болсон.
✅ Цахим үйлчилгээ өргөжсөн:
Даатгуулагчид нийгмийн даатгалын үйлчилгээг цахимаар авах, мэдээллээ шалгах, шимтгэлээ төлөх зэрэг олон боломж нээгдсэн.
✅ Сангийн удирдлага, хяналт сайжирсан:
Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн удирдлага, хөрөнгө оруулалтын ил тод байдал, хяналт сайжирснаар сангийн үр ашиг нэмэгдэх боломж бүрдсэн.
✅ Даатгуулагчийн эрх, оролцоо нэмэгдсэн:
Даатгуулагчид өөрийн тэтгэврийн хуримтлалыг хянах, мэдээлэл авах, шийдвэр гаргах үйл явцад оролцох эрхтэй болсон зэрэг ач холбогдолтой мэдээллийг өглөө.

Жолоочийн хариуцлагын Албан Журмын даатгалын гэрээний мэдээллээ SMARTCAR, EBARIMT, E-MONGOLIA, AUTO BOX-с шалгах боломжтой.                                                    2026 оны хагас жилийн байдлаар нэр дурдсан гэрээнд 1233 жолооч нэмэгдэж, 5,8 сая төгрөгийн хураамж төлжээ.                                                   2026 оны хагас жилийн байдлаар цахимаар 126018 гэрээ хийгдээд байна.                                                   2026 оны хагас жилийн байдлаар хүчинтэй гэрээ дуусахаас өмнөх 30 хоногт багтааж хийсэн гэрээний тоо 67930 болж 3.7 тэрбум төгрөгт хүрчээ.                                                   Албан журмын даатгагчдын холбооны 1800-1177 лавлах утсанд 2026 оны хагас жилийн байдлаар 1963 дуудлага ирснийг шийдвэрлэв.                                         Даатгуулагч та 1800-1177 дугаараас Ипотекийн даатгалын мэдээлэл, лавлагааг авах боломжтой боллоо.